Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Агаарын тээврийн салбарт транзит тээвэр хөгжүүлж, энэ онд 24 мянган зорчигч тээвэрлэнэ

2024/05/15

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатар хотоор дамжих транзит зах зээлийг хөгжүүлэх ажлын хүрээнд дамжин өнгөрөх нислэгийн цогц үйлчилгээг бий болгохоор өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Өнгөрсөн 2023 онд Азийн бусад орнуудаас Европын улсыг чиглэсэн транзит тээврээр нийт 14 мянган зорчигч тээвэрлэж, 18 тэрбум төгрөгийн орлого олсон.

2024 онд энэ тоог 24 мянгад хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Транзит тээврийг хөгжүүлж, өргөжүүлснээр манай улсын агаарын тээврийн салбарт оруулах эдийн засгийн үр өгөөжид чухал ач холбогдолтой.

Манай улс газар зүйн байршлын хувьд транзит тээвэр хөгжүүлэх бүрэн боломжтой. Цаашид транзит тээврийн үйлчилгээг өргөжүүлэх хүрээнд үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь Ази-Европын зорчигчийн зах зээлийг Монгол Улс руу татах, зорчигчийн урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр төлөвлөгөөт ажлуудыг эрчимжүүлж байна.

"Хямд тийз-хүртээмжтэй нислэг" бодлого зорилтын үр дүнд агаарын тээврийн салбарт шинэ үйлчилгээ, шинэ чиглэлүүд бойжиж байна.

МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир "2023 онд Монгол Улсыг чиглэсэн 1.7 сая зорчигч урсгалын 50 гаруй хувийг МИАТ ТӨХК тээвэрлэсэн. Ийм хязгаарлагдмал зах зээлд өрсөлдөж хөгжинө гэдэг хүндрэлтэй.
Тиймээс Ази, Европын зах зээл рүү орох арга замуудыг эрэлхийлж байгаа. Жишээ нь, Японоос Баруун Европ руу 4.3 сая хүн зорчиж байна. Транзит тээвэр хөгжүүлж, гаднын зах зээлд тоглож эхэлбэл 2 их наядын орлого олно гэж тооцоолж байгаа" гэж онцоллоо гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
Халуун ус хязгаарлах байршил, хуваарь
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
Халуун ус хязгаарлах байршил, хуваарь
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
Гепатит: Саад бэрхшээлийг хамтдаа арилгаж, шийдье
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
“Айраг фестиваль-2026” хойшилжээ
Баталгаагүй, сэжигтэй линк хаяг дээр дарахгүй байхыг зөвлөе
АТГ: Эрүүгийн 1003 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
“Стар” худалдааны төвд гарсан галын тархалтыг зогсоож, бүрэн унтраажээ
Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна
1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа
Sat-1 хэвшлийн шүлхий өвчний голомтод байгаа малыг бүрэн дархлаажуулалтад хамруулав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он