
Нийслэлийн Байгаль орчны газраас 2024-2025 онуудад нийслэлийн ногоон бүсийн ойн санд ойн хөнөөлт шавж, өвчний тархалтын судалгааг ойн мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэхэд ойн хөнөөлт шавж болох Сибирийн хүр эрвээхэй, Якобсоны төөлүүрч эрвээхэй, Шилмүүс хуйлагч тэмдэглэгдэн Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн ойн санд голомт үүссэн нь тогтоогдсон.
Иймд тэмцлийн ажлыг Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн ногоон бүсэд 3500 га талбайд авиа микробиологийн аргаар буюу онгоцоор, 2026 оны 07 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд зохион байгуулан ажиллаж байна.
Тэмцлийн ажилд хэрэглэх бактерийн бэлдмэл нь зөвхөн тухайн шавждаа нөлөөлөх био бэлдмэл боловч 30 хоногийн хугацаанд ойд аялал зугаалгаар явах, байгалийн жимс, самар түүхийг хориглодог тул Иргэн та дээрх зөвлөмжийг хэрэгжүүлэн, байгаль хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулан, ойн хомсдол доройтлыг бууруулна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.