Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Хууль бусаар мод бэлтгэсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

2 цагийн өмнө

Прокурорын байгууллага 2026 оны эхний хагас жилийн байдлаар Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 98 хүнд холбогдох 93 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь ойн бүс нутаг болох Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт зонхилон үйлдэгдэж байна. Тодруулбал эхний хагас жилийн байдлаар Архангай аймгийн прокурорын газар 21, Хөвсгөл аймгийн прокурорын газар 14, Булган аймгийн прокурорын газар 10, Сэлэнгэ аймгийн прокурорын газар 4 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Прокуророрын байгууллагаас шүүхээр шийдвэрлүүлсэн зарим хэргийг тоймлон хүргэж байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас

Иргэн Ж.Ц нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрээс 2026 оны 1 дүгээр сард зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 5,4 м³ шинэс мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэн дүнгээр хохирол нөхөн төлүүлөх хуулийн зохицуулалтын дагуу мөрдөн байцаалтын шатанд Ж.Ц-р 2,3 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн. Энэ хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар мод бэлтгэх) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Ж.Ц-г хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан цахилгаан хөрөөг устгах, хууль бусаар бэлтгэсэн 5,4 м³ модыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Архангай аймгийн прокурорын газраас

 Б.Ч нь 2025 оны 9 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд Архангай аймгийн Ихтамир сумын нутаг дэвсгэрээс 9,5024 м3 шинэс төрлийн босоо модыг цахилгаан хөрөөгөөр огтолж, 156 ширхэг болгон хуваан бэлтгэж, өөрийн эзэмшлийн Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 1,8 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Б.Ч-г хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 900 мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөө, хураагдсан шинэс мод зэргийг улсын орлого болгох, ойн санд учруулсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж 5,5 сая төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Хөвсгөл аймгийн прокурорын газраас 

 Б.Т нь 2022 оны 12 дугаар сард Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг дэвсгэр дэх улсын тусгай хамгаалалттай газар нутгаас хувьдаа малын хашаа барих зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр цахилгаан хөрөө ашиглан 12,9523м3 босоо нойтон шинэс мод бэлтгэж, бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 13,2 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт (Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Б.Т-г улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойн бүсээс хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан.

Түүнчлэн Б.Т-ээс ойн санд учруулсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлэн 39,8 сая төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэх, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 3,5 сая төгрөг, битүүмжлэгдсэн шинэс мод, цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Холбоотой мэдээ

Нийслэлийн ногоон бүсэд ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажил явагдаж байна
Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсын Төрийн соёрхлыг 4 дэх удаагаа хүртлээ
Монголбанк 6 дугаар сард 2,430.2 кг үнэт металл худалдан авчээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийслэлийн ногоон бүсэд ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажил явагдаж байна
Хууль бусаар мод бэлтгэсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсын Төрийн соёрхлыг 4 дэх удаагаа хүртлээ
Монголбанк 6 дугаар сард 2,430.2 кг үнэт металл худалдан авчээ
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Говийн бүсийн ахмад настны чуулга уулзалт цахимаар боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ -ийн төсөл өргөн мэдүүлэв
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ
Аюулт үзэгдэл, ослын 120 удаагийн дуудлагаар 19 иргэний амь насыг авран хамгаалжээ
Орон сууц захиалгын залилантай холбоотой 5 хэргийг шүүхэд шилжүүллээ
Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа эхэллээ
Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ
Хөөтийн нүүрсний уурхайг түшиглэн 300 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц байгуулна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он