Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Б.Мэндсайхан: Сүүлийн 3 жилийн хугацаанд “мансуурсан” зөрчил үйлдсэн 627 хүнд зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулсан байна

1 цаг 37 минут

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Мэндсайхантай “Мансуурах зөрчил”-ийн гаралт, шийдвэрлэлт энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.

-Та юуны өмнө “Мансуурсан” гэх зөрчлийг тайлбарлаж өгөхгүй юу? Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис ашиглах гэмт хэргээс ямар шинжээрээ ялгагддаг вэ?

Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Мансуурсан” зөрчил үйлдсэн хүнд торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар хуульчилсан байдаг. Тодруулбал хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис түүний түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, 

олж авсан, эсхүл худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээдэг бол дээрх гэмт хэргийн шинжийг хангаагүй, мансуурсан буюу хэрэглэсэн үйлдэлд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг гэсэн үг.  Хуулиар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэдэгт донтуулах болон сэтгэцэд хүчтэй нөлөөлөл үзүүлдэг НҮБ-ын 1961 оны "Мансууруулах эмийн тухай" конвенц, 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэл ордог.  

-Нийслэлийн прокурорын газраас хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг, зөрчилд дагнан хяналт тавьдаг. Он гарснаас хойш “мансуурсан” зөрчилд хэчнээн хүн холбогдон шалгагдсан бэ?  

Нийслэлийн прокурорын газраас Хар тамхитай тэмцэх албаны Мөрдөн шалгах газрын Зөрчил шалгах хэлтсийн эрх бүхий алба хаагчдын шалгаж буй “мансуурсан” зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавьдаг.

Сүүлийн 3 жилийн байдлаар мансуурсан зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг судалж үзэхэд 2024 онд 172, 2025 онд 221, 2026 оны эхний 5 сарын байдлаар 65 зөрчлийн хэрэгт холбогдсон нийт 627 хүнд шийтгэл оногдуулснаас 177 хүнд торгох, 450 хүнд 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байна.

Шүүхээс шийтгэл оногдуулсан зөрчлийн холбогдогчийг насны ангиллаар нь авч үзвэл 21 хувь нь 18 хүртэлх насны, 48 орчим хувь нь 18-25 хүртэлх насныхан байна. Тодруулбал, Зөрчилд холбогдогч нарын 69 хувь нь 25 хүртэлх насныхан байгаа нь анхаарал татаж байна. Нийт холбогдогчийн 80 хувь нь эрэгтэй, 20 хувь нь эмэгтэй байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид 18 насанд хүрээгүй хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна.  

-“Мансуурсан” зөрчил үйлдэж байгаа иргэдийн хувьд сэтгэцэд нөлөөт ямар төрлийн бодисыг зонхилон хэрэглэж байна вэ?

Мансуурах зөрчилд холбогдогчдын 57 хувь “өвс”, “мөс” зэрэг бодис, 13 хувь нь эмчилгээний зориулалттай эм, 30 хувь нь ахуйн хэрэглээний будаг шингэлэгч, газ үнэртэж мансуурсан байна.  

-Ямар шалтгааны улмаас мансуурах зөрчил үйлдэгдэж байна вэ? 

Хэдийгээр мансуурсан зөрчил үйлдсэн иргэнд албадан сургалтад хамруулж, баривчлах, торгох зэрэг шийтгэл оногдуулдаг ч цаашид үүсэх үр дагавар, хор хөнөөл нь асар их юм.

Мансуурсан зөрчил үйлдсэн холбогдогч нар нь анх удаа сонирхож хэрэглэсэн, найз нөхдөөрөө хамт байхдаа дарвиж, хэрэглэж үзсэн, сэтгэл санаа тавгүй байсан, өөрийгөө удирдаж чадахгүй дахин хэрэглэдэг гэх мэт шалтгааныг хэлсэн байдаг.

Гэвч аливаа бодис, эм бэлдмэл хэрэглэх нь донтуулж, эрүүл мэндийг дахин сэргэх боломжгүйгээр доройтуулж, сэтгэцэд нөлөөлдөг гэдгийг ухамсарлах хэрэгтэй.

Зуны цагт залуучуудад чиглэсэн олон арга хэмжээ, урлагийн тоглолт болдог. Энэ үеэр дээрх төрлийн зөрчлийн гаралт нэмэгдэх хандлагатай байдаг. Мансуурах зөрчлөөс урьдчилан сэргийлж, аливаа сэжигтэй бодис хэрэглэхгүй байх, бусдын ятгалгад автахгүй байж, хувь хүн бүр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай.

Мөн нөгөө талаас эцэг эхчүүд, асран хамгаалагчид өсвөр насны хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулж, найз нөхдийн хүрээллийг нь мэддэг байх, мансуурах зөрчил, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл бодисын талаарх ойлголттой байж, хор уршиг, үр дагаврыг тайлбарлаж, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн прокурорын газраас сэрэмжлүүлж байна.  

Холбоотой мэдээ

“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Сэлэнгэ аймагт эвдэрсэн газрын 78 хувийг нөхөн сэргээжээ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Сэлэнгэ аймагт эвдэрсэн газрын 78 хувийг нөхөн сэргээжээ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Б.Мэндсайхан: Сүүлийн 3 жилийн хугацаанд “мансуурсан” зөрчил үйлдсэн 627 хүнд зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулсан байна
Биеэ үнэлэхийг зохион байгуулж, хүн худалдаалсан хэргүүдийг шүүхэд шилжүүллээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Бараалхав
АТГ: Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Т нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ
Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана
Эрчим хүчний салбарын найдвартай ажиллагааг дэмжих зорилгоор санамж бичиг байгууллаа
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолд өртсөн иргэнд яаралтай тусламж үзүүллээ
“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган эхэллээ
Манай шатарчид өнөөдөр Хонконгийг зорино

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он