Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Эрчим хүчний салбарын найдвартай ажиллагааг дэмжих зорилгоор санамж бичиг байгууллаа

2026/06/15

Эрчим хүчний яам, Монгол Улсын Хөгжлийн банк, Монголын банкны холбоо хамтран эрчим хүчний сүлжээний дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангах, дэмжих, тэргүүлэх чиглэлийн ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр (2026.06.15) хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Эл санамж бичгийн хүрээнд эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг хангах, эх үүсвэрийг нэмэгдүүлэх, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээг шинэчлэх, үр ашиг бүхий санхүүжилтийн схем боловсруулахад хамтран ажиллах юм.

Санамж бичиг байгуулах үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Эрчим хүчний салбарт өргөн хүрээний шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж байгаа. Тодруулбал, 139 буюу нэг бодлого, гурван зарчмын хүрээнд есөн ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Зарим ажлыг нь хэдийн эхлүүлээд байгаа. Эрчим хүч бол Монгол Улсын хөгжлийн суурь салбар. Энэ салбарын төсөл, хөтөлбөр, дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд санхүүжилт хамгийн чухал.

Санамж бичгийн хүрээнд эрчим хүчний салбарыг чадавхжуулах, санхүүжилтийн схемийг илүү тодорхой болгоход хамтран ажиллана. Тухайлбал, төсөл, хөтөлбөрүүдэд зориулан хамгийн бага хүүтэй, хамгийн таатай нөхцөлтэй санхүүжилт олгох боломжийг эрэлхийлж, дотоод, гадаадын зах зээлд бонд гаргах чиглэлд хамтран ажиллана.

Өдгөө зарим айл өрх нарны панель, батарей хуримтлуур ашиглан эрчим хүч, дулааны хэрэглээгээ хангаж буй. Мөн Эрчим хүчний яамнаас таван аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын систем бүхий төслүүдийн сонгон шалгаруулалтыг зарлаад байна. Гүйцэтгэгчийг нь удахгүй шалгаруулна. Эдгээр болон томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг олгоход энэхүү санамж бичиг ач холбогдолтой” хэмээн онцоллоо.

Мөн Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн “Эдийн засгийг тэлэхийн тулд шийдэх шаардлагатай асуудлын нэг нь эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудал. Хөгжлийн банкны хувьд эдийн засгийн хөгжилд нөлөөтэй төслүүдийг дэмжих нь үйл ажиллагааны чиглэл байдаг. Цаашид эрчим хүч, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд зориулан олон улсын зах зээлээс хямд эх үүсвэр татахад анхаарч ажиллана” гэлээ.  

Түүнчлэн Монголын банкны холбооны ерөнхийлөгч О.Хүрэлбаатар “Монголын банкны холбооны Удирдах зөвлөлийн гишүүд өнгөрсөн долоо хоногт Эрчим хүчний сайдтай уулзсан. Тус уулзалтын үр дүнд хамтран ажиллах санамж бичгийг маш богино хугацаанд байгуулж байна. Монголын банкны холбоонд Хөгжлийн банк, арилжааны банкууд гишүүнчлэлтэй байдаг. Банкууд нэг нэгээрээ бус, нийлээд бодит салбарт оролцоогоо нэмэгдүүлж хамтран ажиллахаар болж байгааг онцолъё. Эрчим хүчний салбарыг хөгжүүлэхийн тулд бүхий л боломжийг эрэлхийлэн хамтран ажиллах болно. Ажлын хэсэг байгуулж, шуурхай ажиллана” хэмээн тодотгов.

Талууд цаашид эрчим хүчний хэмнэлт бүхий дэвшилт техник, технологи, шийдлийг дэмжин, ногоон санхүүжилтэд хамрагдах боломжтой төслүүдийг тодорхойлж, хямд эх үүсвэр, урт хугацаатай ногоон бонд, тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх үйл ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллах юм. Хамтын ажиллагааны үр дүнд эрчим хүчний салбарын найдвартай, аюулгүй ажиллах нөхцөл бүрдүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн боломж нэмэгдэж, хөрөнгө оруулалт татах нөхцөл сайжран, хараат байдлыг бууруулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих ач холбогдолтой.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
Хаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд зарлуулах шаардлагагүй боллоо
БНСУ-тай тусгай хамгаалалттай газрын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
Хаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд зарлуулах шаардлагагүй боллоо
БНСУ-тай тусгай хамгаалалттай газрын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 1051 хэрэг шалгагдаж байна
1072 хувьцааны талаар мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөг болно
Э.Батшугар: Гемофилийн эсрэг эмийн хангамж дахин тасалдахгүй
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
"Айчи-Нагояа 2026: Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч Э.Анужин төрөлх нутагтаа хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэж байна
АҮЭБЯ: 30-40 сум бензин, дизель түлшний хомсдолтой байна
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он