Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Газрыг чөлөөлөх, нөхөн олговрыг олгох заалтаар маргаан үүсгэлээ

1 цаг 27 минут

Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн дараах зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байна:

1.Тус хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “… гэр хорооллыг орон сууцжуулах …”, 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтад ““гэр хорооллыг орон сууцжуулах” гэж нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэн газар чөлөөлөлт хийгдсэн талбайд гэр хорооллыг барилгажуулах үйл ажиллагааг;” гэж заасан нь Үндсэн хуулийн Долдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 2, 3, 4 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх;

2.Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалтад ““нийгмийн зайлшгүй хэрэгцээ” гэж нийтийн эрх ашиг, иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах суурь хэрэгцээг хангах зориулалттай нийтээр ашиглах нийгмийн суурь үйлчилгээний барилга байгууламж, тэдгээрийн шугам, сүлжээ, инженерийн дэд бүтцийг;” гэж заасан нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх;

3.Тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.18 дахь заалтад “гэр хорооллыг орон сууцжуулах.”, 10.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 10.3-т заасан дэмжлэгийг авсан тохиолдолд бусад өмчлөгч, эзэмшигчийн газрыг энэ хуулийн 10.7-д заасан журмын дагуу нөхөх олговрыг олгох болон газар албадан чөлөөлөх шийдвэрийг нийслэлийн Засаг дарга гаргана.” гэж заасан нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, 3, Зургадугаар зүйлийн 4 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх;

4.Тус хуулийн 10.3 дахь хэсэгт “… 70-аас доошгүй хувийн дэмжлэгийг …”, 10.7 дахь хэсэгт “Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх журмыг Засгийн газар батална.” гэж заасан нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, 3, Зургадугаар зүйлийн 4 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх;

5.Тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “… аль нэгийг …”, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “… Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор …” гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3, 4 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх;

6.Тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “… эрх бүхий этгээд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7.2.4-т заасан газар, үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын зориулалттай …”, 12.2 дахь хэсэгт “… 14 хоногийн дотор өөрийн зардлаар …”, 12.5 дахь хэсэгт “Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 12.2-т заасан хугацаанд үнэлгээ хийлгээгүй бол энэ хуулийн 12.1-д заасан үнэлгээг хүлээн зөвшөөрсөнд тооцно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх.

Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, Зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно.”, Долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна.” гэж заасан болно. Түүнчлэн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2 дахь заалтад “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;”, 3 дахь заалтад “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;”, 4 дэх заалтад “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй;”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, 2 дахь хэсэгт “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө.” гэжээ.

Эх сурвалж: Монгол Улсын Үндсэн хуулийн цэц

Холбоотой мэдээ

Тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Газрыг чөлөөлөх, нөхөн олговрыг олгох заалтаар маргаан үүсгэлээ
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
Зургаадугаар сарын 15-28-ны хооронд халуун ус хязгаарлах байршил
“Гашуунсухайт-Ганцмод”-ын төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, хил холболтын төслийг хугацаанд нь дуусгах чиглэл өгөв
Монгол Улсын Ерөнхийлөгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байна
Хууль бусаар худалдаалагдсан “Тарбозавр батаар” тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь авчирлаа
С.Бямбацогт: “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд гишүүдийн зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Нийслэлийн ногоон бүсийн ой, гол нуур орчмоос нялх төл болон ангаахайг эхээс нь төөрүүлэхгүй байхыг уриаллаа
Хурдан морины унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт зохион байгууллаа
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарчээ
Нийгмийн даатгалын хамралт нэмэгдлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он