Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

2026/06/08

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун болон холбогдох ажлын хэсгийн бүрэлдэхүүн (2026.06.07) ны өдөр Багахангай–Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь биечлэн танилцлаа.

Ажлын хэсэг Багахангай өртөөнөөс Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хөшигийн хөндий болон Эмээлт өртөө хүртэлх трассын дагуу ажлын явцыг нэг бүрчлэн шалгав. Энэ үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төслийн ажлыг чанартай, шуурхай гүйцэтгэхэд чиглэсэн тодорхой үүрэг, чиглэлийг өглөө.

Үүнд
-Багахангай-2 өртөөнд хийгдэж буй балласт буулгалтын явцыг эрчимжүүлж, зөөвөрлөлт хийх вагоны тоог нэмэгдүүлэх

-Төмөр замын дээд бүтцийн угсралтын ажлыг одоогийн эрчээр нь тогтвортой үргэлжлүүлэх

-Трассын 00-87 дахь километрт хийгдэж буй долоон цэг дэх ухмал тэлэх ажлыг төлөвлөсөн хугацаанаас нь өмнө дуусгахыг даалгав.

Ажлын гүйцэтгэлд

“Монголын төмөр зам” ТӨХК-аас хэрэгжүүлж буй тус төслийн бүтээн байгуулалт хуваарийн дагуу амжилттай үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гүйцэтгэл дараах шаттай байна.

 -Нэгдүгээр шат (00-87 км): Газар шорооны ажлын нийт гүйцэтгэл 99.3 хувьд хүрч, доод бүтэц үндсэндээ дууссан бөгөөд замын дээд бүтцийн угсралтын ажил 20 хувийн гүйцэтгэлтэй

 -Хоёрдугаар шат (87-102 км): Трассын газар шорооны ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 43 хувьтай үргэлжилж байна.

 -Дараагийн шат (102 км-ээс Эмээлт хүртэл): Тус чиглэлийн газар шорооны ажлыг эхлүүлэх бэлтгэл бүрэн хангагдлаа

-Улаанбаатар хотыг тойрсон тээвэр, логистикийн зангилаа болох "Багахангай–Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалт анх 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр албан ёсоор эхэлж байсан юм. Тус төмөр замын шугам ашиглалтад орсноор Олон улсын шинэ нисэх онгоцны буудал, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийг үндэсний төмөр замын сүлжээнд холбож, нийслэлийн авто замын ачаалал, ачаа тээврийн төвлөрлийг сааруулахад стратегийн өндөр ач холбогдол үзүүлэх юм.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
Хаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд зарлуулах шаардлагагүй боллоо
БНСУ-тай тусгай хамгаалалттай газрын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
Хаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд зарлуулах шаардлагагүй боллоо
БНСУ-тай тусгай хамгаалалттай газрын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 1051 хэрэг шалгагдаж байна
1072 хувьцааны талаар мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөг болно
Э.Батшугар: Гемофилийн эсрэг эмийн хангамж дахин тасалдахгүй
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
"Айчи-Нагояа 2026: Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч Э.Анужин төрөлх нутагтаа хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэж байна
АҮЭБЯ: 30-40 сум бензин, дизель түлшний хомсдолтой байна
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он