Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүдэд 85 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо

1 цаг 13 минут

Монгол Улсын мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг эрчимжүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй "Цагаан алт" хөдөлгөөнийг хүрээнд нэгэн чухал шийдвэр гарч, бодит ажил хэрэг болж эхэллээ.

Тухайлбал, “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд ноос, арьс ширний бэлтгэлд 85 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох гэрээг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат арилжааны 5 банктай байгууллаа.

Ноос, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн түүхий эд бэлтгэлд шаардлагатай эргэлтийн хөрөнгийн зориулалттай, хүүгийн хөнгөлөлттэй зээлийг Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Голомт банк, Төрийн банк олгож эхэлнэ.

Ингэснээр:

Үйлдвэрлэлд гарах ахиц: Ноос, арьс шир боловсруулах үйлдвэрүүд түүхий эдээ малчдаас цаг алдалгүй, тасралтгүй татан авах санхүүгийн чадамжтай болж, үйлдвэрлэлийн хүчин чадал эрс нэмэгдэнэ. Зээлийн хүүгийн дарамт багассанаар бүтээгдэхүүний өртөг буурах давуу талтай.

Малчдын орлогын өсөлт: Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд болох арьс шир, ноосны үнэ цэнэ өсөж, үнэгүйдэх эрсдэлээс сэргийлэгдэн, малчдын гарт очих бодит орлого нэмэгдэнэ.

Эдийн засгийн эргэлт: "Цагаан алт" гэгддэг малын гаралтай түүхий эдийг хаягдалгүйгээр эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингэсэн, олон улсын стандартад нийцсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох суурь бэхжих юм.

"Малчин-үйлдвэрлэгч-хэрэглэгч" гэсэн өртгийн сүлжээг бүрэн хамарсан "Цагаан алт" хөдөлгөөн нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг сэргээх гол хөшүүрэг болж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Булган суманд 18 мал устгалд оруулжээ
Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ
Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газраас 65 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авах хэлэлцээрийн төслийг дэмжив

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Булган суманд 18 мал устгалд оруулжээ
Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүдэд 85 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо
Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газраас 65 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авах хэлэлцээрийн төслийг дэмжив
Үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангаж ажиллахад бүх талын оролцоо чухал байна
Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзав
280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын барилгын ажил үргэлжилж байна
Хурдан морины уралдаанд оролцож буй хүүхэд бүрийн аюулгүй байдлыг ханган ажиллана
Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийг судална
ЗГ: Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна
Шүлхийн голомтыг бүрэн хяналтад авч, хариу арга хэмжээг зохион байгуулж байна
ЦЕГ: Хуурамч сугалаа зохион байгуулж, 28.500 иргэнийг залилжээ
Беларусь улс биотехнологид тулгуурлан хөдөө аж ахуйн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж байна
“Бүс нутгийн хамтын ажиллагаа-2026” олон улсын команд штабын сургуулилалт зохион байгуулагдаж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он