Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Х.Болорчулуун 700 төгрөгийн үхрийн ээмгийг 2000 төгрөгөөр худалдаж авах тендер зарлажээ

2023/03/16

Өнгөрсөн хоёрдугаар сарын 8-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун малын гаралтай түүхий эдийн гарал үүслийг тодорхойлох зорилгоор нийт үхэр сүргийг ээмэгжүүлэх болсныг зарласан. Тэрбээр “Манай улс шиг үхэр сүргээ ээмэгжүүлээгүй улс маш цөөхөн байдаг юм байна. Энэ хавар 5.5 сая үхрээ бүгдийг нь ээмэгжүүлж, цахим бүртгэлд оруулна. Ингэснээр үхрийн мах аль аймгийн аль сумаас ирсэн бэ гэдэг гарал үүсэл нь тодорхой болно. Дагаад малын хулгай буурна. 5.5 сая үхрийг ээмэгжүүлэхэд 13 тэрбум орчим төгрөг шаардлагатай. Тус хөрөнгийг төсвөөс бус Хөдөө аж ахуйн яамнаас хэрэгжүүлдэг зарим төслөөс, Хөдөө аж ахуйн биржийн ашигтай ажилласан ажиллагаанаас шийдвэрлүүлнэ” гэсэн байдаг. Улмаар энэ ажлыг тавдугаар сар гэхэд бүрэн дуусгана гэж мэдэгдсэн юм.

Гэвч улс оронд эдийн засгийн хүндрэл үүссэн, үнийн өсөлт их байгаа үед үхэр ээмэгжүүлэх нь тулгамдсан асуудал мөн үү гэсэн шүүмжлэл өрнөсөн. Түүгээр үл барам малын ээмэгний үнэ ханш ямар байдаг тухай багагүй хэлэлцүүлэг өрнөсөн юм. Үнэгүй.мн зарын сайтад 2022 оны зургаадугаар сард нэгэн компани “GPS төхөөрөмжид холбогддог малын ээмэг нэг ширхэгийг нь 700 төгрөгөөр бодож худалдана” гэсэн зар ч оруулсан байдаг. Түүнчлэн гадаад худалдааны сайтуудад үүнээс ч илүү хямд үнээр борлуулах тухай мэдээлэл ч олон илэрч байгаа. Хэрэв Хятад улсаас саяар тоологдох тоогоор оруулж ирвэл 200, 300 төгрөгт ч багтаж болох тухай ярьж байна. Манай улсад ороод ирсэн, худалдан борлуулж буй малын ээмэгны үнэ зарын сайтад 700 төгрөг гэж байгаа атал ХХААХҮЯ-наас зарласан тендерт нэг бүрийн үнийг 2000 төгрөг гэж заасан харагдана. Ямар ч байсан ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны хувьд эсэргүүцэл өндөр байсан ч хамаагүй ажлаа урагшлуулахаар шийдсэн нь илэрхий байна. Хэрэв 5.5 сая үхэр сүргийг нэг бүрийг 2000 төгрөгөөр ээмэгжүүлбэл 11 тэрбум төгрөг болох юм.

Холбоотой мэдээ

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа
Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
Халуун ус хязгаарлах байршил, хуваарь
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
Гепатит: Саад бэрхшээлийг хамтдаа арилгаж, шийдье
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
“Айраг фестиваль-2026” хойшилжээ
Баталгаагүй, сэжигтэй линк хаяг дээр дарахгүй байхыг зөвлөе
АТГ: Эрүүгийн 1003 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
“Стар” худалдааны төвд гарсан галын тархалтыг зогсоож, бүрэн унтраажээ
Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна
1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа
Sat-1 хэвшлийн шүлхий өвчний голомтод байгаа малыг бүрэн дархлаажуулалтад хамруулав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он