Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Монголд анх удаа нүүрсний давхаргын метан хийн баялгийн үнэлгээ, нөөцийн тооцоог бүртгэн авлаа

2026/06/02

Монгол Улсад Газрын тосны салбар үүсэж хөгжсөний түүхт 85 жилийн ойн босгон дээр тодоор тэмдэглэгдэн үлдэх түүхэн үйл тохиож байна.

2026 оны тавдугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн Газрын тос, байгалийн хийн асуудал хэлэлцэх салбар зөвлөлийн ээлжит хуралдаанаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших “Тавантолгой XXXIII” бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд 2021-2025 онд хэрэгжүүлсэн эрэл, хайгуулын ажлын үр дүнг хэлэлцэж, Монгол Улсад анх удаа нүүрсний давхаргын метан хийн баялгийн үнэлгээ болон нөөцийн тооцоог бүртгэн авахаар шийдвэрлэлээ.

“Тавантолгой XXXIII” бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайн хайгуулын ажлыг Төрийн өмчит “Эрдэнэс метан” ХХК болон Австрали Улсын хөрөнгө оруулалттай “Жейд Метан” ХХК-ийн хамтарсан хөрөнгө оруулалттай “Метан газ ресурс” ХХК гүйцэтгэсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 143 дугаар тогтоолоор Тавантолгой XXXIII талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхийг олгож, Ашигт малтмал, газрын тосны газар болон “Эрдэнэс метан” ХХК -ийн хооронд 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан.

Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 150 дугаар тогтоолоор гэрээний эрх үүргийг “Метан газ ресурс” ХХК-д шилжүүлсэн бөгөөд гэрээлэгч нь 2021-2025 оны хооронд Тавантолгой XXXIII талбайд хоёр хэмжээст чичирхийллийн судалгаа, нүүрсний давхаргын метан хийн хайгуул, үнэлгээ, туршилтын-олборлолт, болон хэвтээ цооног өрөмдөж, нүүрсний давхрааст агуулагдах хийн туршилт, судалгааны ажлуудыг цогцоор нь гүйцэтгэн хайгуулын ажлын үр дүнд “Тавантолгой XXXIII” гэрээт талбайн Улааннуурын хэсэгт нүүрсний давхаргын метан хийн анхдагч хуримтлал болон олборлох боломжит нөөцийн хэмжээг тооцоолон тогтоосон.

Улааннуурын хэсэг нь 60 км.кв талбайг хамарч байгаа ба нөөцийн тооцоолол хийсэн хэсэг нь 4.2 км.кв талбайг хамарч байгаа. Тус хэсгийн нөөцийг 2P (баталгаат+магадлалт) ангиллаар нийт олборлох боломжтой хий 316 сая шоо метр, 3Р (баталгаат+магадлалт+боломжит) ангиллаар 793 сая шоо метр гэж тооцоолон тогтоосон байна. Дээрх батлагдсан нөөцийг зөвхөн Улааннуурын хэсэгт гүйцэтгэсэн үнэлгээний хөтөлбөрөөр тогтоосон бөгөөд бусад талбайд нөхцөлт баялгийн зэрэглэлээр нүүрсний давхаргын метан хийн баялгийг үнэлжээ. Энэ нь цаашид тус талбайн нөөцийн хэмжээ өсөх бүрэн боломжтой гэсэн үг юм.

Энэ нь Монгол Улсад нүүрсний давхаргын метан хийн салбарын хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлэх чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

Гэрээлэгч Газрын тосны тухай хуулийн дагуу PDO буюу Орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр дахин хэлэлцүүлснээр Ашиглалт, олборлолтын үйл ажиллагаагаа эхлүүлэх юм.

Нүүрсний давхаргын метан хий нь эрчим хүчний шилжилтийн үед сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн хэлбэлзэлийг тэнцвэржүүлэх, эрчим хүчний системийн тогтвортой байдлыг хангах цэвэр түлшний эх үүсвэр болох өндөр боломжтой. Энэ утгаараа “Тавантолгой XXXIII” төсөл нь Монгол Улсад метан хийн аж үйлдвэрийн суурийг бүрдүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийн төрөлжилтийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй хөгжлийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулна гэж үзэж байна гэж Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
Хаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд зарлуулах шаардлагагүй боллоо
БНСУ-тай тусгай хамгаалалттай газрын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
Хаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд зарлуулах шаардлагагүй боллоо
БНСУ-тай тусгай хамгаалалттай газрын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 1051 хэрэг шалгагдаж байна
1072 хувьцааны талаар мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөг болно
Э.Батшугар: Гемофилийн эсрэг эмийн хангамж дахин тасалдахгүй
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
"Айчи-Нагояа 2026: Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч Э.Анужин төрөлх нутагтаа хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэж байна
АҮЭБЯ: 30-40 сум бензин, дизель түлшний хомсдолтой байна
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он