Сэтгэгдэл 0

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 3, гал түймрийн 49 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, 111 иргэний аюулгүй байдлыг ханган, 11,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Болзошгүй гал түймэр, ослоос урьдчилан сэргийлж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Мөн хуурайшилт "их" зэрэгт хүрч, ой хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэж байна.
Иймд
- Ой, хээрийн бүсэд амьдарч байгаа айл өрхүүд цогтой үнс нурмаа ил задгай асгахгүй байх
- Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаялгүй, бүрэн унтраах
- Хөдөө орон нутагт хуурай өвс ихтэй, ой, хээрийн бүс, малын бэлчээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх
- Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татахыг зөвлөж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.