Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

“Улаанбаатар метро” төслийн “2+2” хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд боловсруулсан төслийн илтгэлээ танилцууллаа

2026/05/27

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль болон Халла их сургууль хооронд 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гурван талт хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Улаанбаатар метро төслийн инженер, мэргэжилтэнг бэлтгэх чиглэлээр “2+2” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөр нь метроны ашиглалт, засвар үйлчилгээ, инженер техникийн чиглэлээр ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготой бөгөөд ШУТИС-д оюутнууд суралцаж байна. Тус хөтөлбөр нь оюутнуудыг эхний хоёр жилд ШУТИС-д, дараагийн хоёр жилд БНСУ-д суралцуулна. 

Энэ хүрээнд “Метро систем” хичээлийн нэг семестрийн сургалтын үр дүнг танилцуулах арга хэмжээг 2026 оны тавдугаар сарын 26-ны өдөр зохион байгуулж, оюутнууд багийн хэлбэрээр судалгаа, тооцоолол, системийн шийдэлд тулгуурласан төслүүдээ танилцууллаа.
Улаанбаатар метро ашиглалтын боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр хариуцсан доктор, профессор Хуанбо Жаг хэлэхдээ оюутнуудыг зөвхөн онолын мэдлэгээр хязгаарлахгүйгээр бодит метро төслийг хэрхэн төлөвлөж, хэрэгжүүлэх талаар бие даан сэтгэж, асуудалд шийдэл боловсруулах арга барилд чиглүүлэн ажилласан байна. Уг уралдаант шалгаруултад метроны удирдлага хяналтын инженерчлэл 1-р курсын оюутан Ч. Эрдэнэсувд, Н. Энх-Ундрал, А. Дөлгөөн, В. Гоомарал, С. Мөнхжаргал, Метроны механик ба хөдлөх бүрэлдэхүүний инженерчлэл 1-р курсийн оюутан О.Тэмүүжин нар шалгарсан бөгөөд шилдэг оюутнуудад БНСУ-ын Халла их сургуулийн сургалтын орчин, мэргэжлийн лаборатори болон салбарын бодит үйл ажиллагаатай танилцах боломжийг олгож байгаа аж. Профессорын зүгээс оюутнуудаа дэмжиж, нислэгийн зардлыг хувиасаа санхүүжүүлэн дэмжиж буйгаа илэрхийлсэн. 

Энэхүү үйл ажиллагаа нь ирээдүйн метро болон хотын нийтийн тээврийн салбарт ажиллах чадварлаг инженер, техникийн боловсон хүчнийг бэлтгэх бодит сургалтын нэг хэсэг болж байгаагаараа онцлогтой юм. Мөн БНСУ-ын хамгийн анхны хурдны галт тэрэгний бүтээн байгуулалтад оролцсон туршлагатай Халла их сургуулийг хамтын ажиллагааны түнш байгууллагаар сонгосон нь энэхүү хөтөлбөрийн ач холбогдлыг улам нэмэгдүүлж байна.
Энэхүү уулзалт танилцуулгад ШУТИС-ийн сургалт эрхэлсэн проректор Н. Эрдэнэхүү, ШУТИС МИТС-ийн захирал Н. Пүрэвдорж, “Духуа Инженеринг” ХК Ерөнхий менежер Кан Га-ын, Улаанбаатар метро ашиглалтын боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр хариуцсан доктор, профессор Хуанбо Жаг “УБ Метро” төслийн Архитектор Х. Елик, УБ Метро төслийн боловсрол сургалт хариуцсан мэргэжилтэн У. Эрдэнэчимэг нар оролцсон.  

Холбоотой мэдээ

Стратегийн улаанбуудайг ангиллаас шалтгаалж тонн тутмыг 1,150,000-1,450,000 төгрөгөөр худалдан авна
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Стратегийн улаанбуудайг ангиллаас шалтгаалж тонн тутмыг 1,150,000-1,450,000 төгрөгөөр худалдан авна
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
Хаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд зарлуулах шаардлагагүй боллоо
БНСУ-тай тусгай хамгаалалттай газрын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 1051 хэрэг шалгагдаж байна
1072 хувьцааны талаар мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөг болно
Э.Батшугар: Гемофилийн эсрэг эмийн хангамж дахин тасалдахгүй
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
"Айчи-Нагояа 2026: Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч Э.Анужин төрөлх нутагтаа хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он