Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг Хаврын чуулганаар чөлөөлнө

2023/03/06

Ирэх долоо хоногийн лхагва гарагт УИХ-ын Хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ. Энэ чуулганаар яригдах сонин содон зүйлс одооноос анхаарал татаад эхэллээ. Бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгчихөөд байгаа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, ХНХ-ын сайд, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын асуудал орж ирнэ. Үүнтэй зэрэгцээд нэр бүхий 7-н УИХ-ын гишүүнийг нүүрсний хэрэгтэй холбогдуулан бүрэн эрхээс нь түдгэлзүүлж шалгах саналаа прокурорын байгууллага бэлдчихээд байгаа тухай ч мэдээлэл бий. Энэ бол бүгдээрээ олны анхааралд орчихсон зүйл.

Харин олны анхааралд төдийлөн ороогүй боловч дагаад нэлээд олон асуулт үлдээх зүйл бол Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг Хаврын чуулганаар албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг оруулж ирэх тухай юм. Б.Лхагвасүрэнг чөлөөлөх тухай мэдээ шинэ юм биш боловч бүдгэрчихээд байлаа. Бараг жил гаруйн өмнөөс л инфляц, валютын өсөлттэй холбоотойгоор чөлөөлөх тухай яригдсан.

Тухайн үед эдийн засгийн бүх хүндрэлийг цар тахал руу чихээд, Ерөнхий сайдын хамгаалалт дунд гал дараад өнгөрөөж байлаа. Тэгвэл сүүлийн үед түүнийг Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа “Бэрэн групп”-д зээл олгосон хэрэгт нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн тухай мэдээлэл гарах болсон. Хэргийг ирэх сард хэлэлцэх бөгөөд хилийн хориг тавьчихсан байгаа аж. Хилийн хоригтой Монголбанкны ерөнхийлөгч ажил үүргээ хэвийн явуулж чадах уу гэдэг өөрөө бас асуулт юм.

Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалаас Н.Баяртсайханыг чөлөөлөхөд дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад албан тушаал ахисан Б.Лхагвасүрэн бараг томилогдсон өдрөөсөө түр зуурын хүн гэж харагдаж эхэлсэн. Шил шилээ дагасан дээр дурдсан шалтгаанууд ч дагалдсаар Төрийн ордноор “Хаврын чуулган нээгээд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг чөлөөлнө” гэдэг шуум тартлаа даамжирчээ. УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас эхлээд өндөр албан тушаалтнууд ч түүнд урьдын адил талтай хандахаа байж, илт шүүмжлэх болсон аж. Зарим эх сурвалжууд Б.Лхагвасүрэн өөрөө огцрох өргөдлөө өгөхөөр зэхэж буй талаар ч мэдээлж эхлэв. Ямартаа ч түүнийг чөлөөлөх бүрэн эрх нь УИХ-д хадгалагдаж буй юм.

Холбоотой мэдээ

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа
Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
Халуун ус хязгаарлах байршил, хуваарь
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
Гепатит: Саад бэрхшээлийг хамтдаа арилгаж, шийдье
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
“Айраг фестиваль-2026” хойшилжээ
Баталгаагүй, сэжигтэй линк хаяг дээр дарахгүй байхыг зөвлөе
АТГ: Эрүүгийн 1003 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
“Стар” худалдааны төвд гарсан галын тархалтыг зогсоож, бүрэн унтраажээ
Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна
1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа
Sat-1 хэвшлийн шүлхий өвчний голомтод байгаа малыг бүрэн дархлаажуулалтад хамруулав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он