Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Өнөөдрөөс “хөдөлгөөнт оффис” хороодод ажиллаж эхэллээ

2024/05/07
Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр болон Хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгасны дагуу иргэдэд хууль, тогтоомжийн хэрэгжилт, төрийн байгууллагаас хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааг танилцуулах, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, асуудлыг холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэх зорилготой “Хөдөлгөөнт оффис”-ын бүрэлдэхүүн өнөөдөр 1,2 дугаар хороонд ажиллалаа. “Хөдөлгөөнт оффис”-ын бүрэлдэхүүнд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын Тамгын газрын болон дэргэдэх хэлтэс нэгжийн ажил хариуцсан дарга, мэргэжилтнүүд оролцлоо.
Уулзалтын эхэнд Засаг дарга Х.Болормаа сүүлийн жилүүдэд хийсэн томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын талаар танилцуулав. Сүхбаатар дүүрэг нь 2017 оноос хойш улс, нийслэл, орон нутаг бусад эх үүсвэрийн санхүүжилтээр нийтдээ 16 цэцэрлэг, сургуулийн шинэ барилга, өргөтгөл барьсан. Зөвхөн сүүлийн гурван жилд нийтдээ 8 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг боловсролын салбарт хийж, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах засвар, тоног төхөөрөмж шинэчлэлтэд зориулан дүүргийн төсвөөс хийсэн байна.
Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар замын зохиомол түгжрэлийг бууруулах, орц, гарцыг нээж, газар ашиглалтыг нэмэгдүүлэн нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, газрын зөрчлийг арилгах ажлын хүрээнд 56 байршилд 1093ш гарааш буулгаад байна. Газар чөлөөлөлт хийсэн байршлуудад иргэдийн саналын дагуу авто зогсоол, явган болон авто зам өргөтгөл бүхий тохижилт, бүтээн байгуулалт ажлууд хийгдэж байна. Энэ жил гарааш чөлөөлсөн байршилд 3 цэцэрлэг барихаар бэлтгэл ажил хангагдсан. Иргэдийн талархлыг хүлээсэн нэг ажил нь МУ-ын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөн, Засгийн газар, нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 13 дугаар хороонд нийт 3га талбайд иргэдийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх зориулалттай, дугуйн зам, спорт талбай бүхий ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН-СПОРТ ЦОГЦОЛБОР бүхий бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд бэлэн болоод байлаа. Хийж хэрэгжүүлсэн ажлын товчооныг танилцуулсны дараа иргэдийн санал хүсэлтийг сонсож, асуулт хариулт өрнүүлсэн юм. Хөдөлгөөнт оффис хуваарийн дагуу маргааш 14 цагаас 3,4,5 дугаар хороонд ажиллана.

Холбоотой мэдээ

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
Халуун ус хязгаарлах байршил, хуваарь
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
Халуун ус хязгаарлах байршил, хуваарь
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
Гепатит: Саад бэрхшээлийг хамтдаа арилгаж, шийдье
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
“Айраг фестиваль-2026” хойшилжээ
Баталгаагүй, сэжигтэй линк хаяг дээр дарахгүй байхыг зөвлөе
АТГ: Эрүүгийн 1003 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
“Стар” худалдааны төвд гарсан галын тархалтыг зогсоож, бүрэн унтраажээ
Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна
1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа
Sat-1 хэвшлийн шүлхий өвчний голомтод байгаа малыг бүрэн дархлаажуулалтад хамруулав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он