Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эрүүл мэнд

Сүрьеэгийн эрт илрүүлгийг хиймэл оюун ухаанд суурилсан дижитал рентген, молекул оношлогооны дэвшилтэт технологиор өргөжүүлнэ

2026/03/24

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, ДЭМБ, Глобаль сан хамтран Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг "Улс орны манлайлал, иргэдийн хүчтэй оролцоотойгоор бид сүрьеэг устгаж чадна” уриан дор 31 дэх жилдээ тэмдэглэж, олон нийтэд сүрьеэ өвчний талаар мэдээлэл түгээх зорилгоор хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа.

Манай улс 1995 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг өндөр ач холбогдол өгч тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр ихээхэн онцлогтой ба ДЭМБ-ын Төвийн ХДХВ, Сүрьеэ, Вируст гепатит болон БЗХӨ-ний газрын захирал Тереза Касаева тэргүүтэй ДЭМБ-ын баг Монгол Улсад дээд хэмжээний ажлын айлчлал хийж буй явдал юм.

Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон ДЭМБ-ын “Сүрьеэг устгах стратеги”- 2035, НҮБ-ын “Сүрьеэг устгах” Улс төрийн тунхаг зэрэг олон улсын болон үндэсний үзэл баримтлалд нийцүүлэн “Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх, хянах арга хэмжээний төлөвлөгөө (2025-2028)-ыг боловсруулж, өнгөрсөн оны наймдугаар сард батлан хэрэгжүүлж байна.

Монгол улсын хэмжээнд 2025 оны байдлаар нийт 2851 сүрьеэгийн тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс хүүхдийн сүрьеэгийн 165 тохиолдол, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 129 тохиолдол бүртгэгдэж, сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас барсан. 10,000 хүн амд шинээр бүртгэгдсэн сүрьеэгийн тохиолдлын түвшин улсын хэмжээнд 6.0, Улаанбаатар хотын хэмжээнд 6.7, аймгийн түвшинд 5.0 байна. Тэр дундаа Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгуудад сүрьеэгийн өвчлөл өндөр байна.

Манай улсад сүрьеэгийн өвчлөл, нас баралт нийгмийн эмзэг бүлгийн дунд илүүтэй тархаж байгаа нь нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээ, хүн төвтэй тусламж үйлчилгээний хэрэгцээ өндөр байгааг харуулж байгаа юм. Иймд эрүүл мэндийн бүх шатны байгууллагуудад сүрьеэг заавал бүртгэх, мэдээлэх тогтолцоог нэвтрүүлж, аль ч тохиолдолд оношлогдсон өвчтөнийг орхигдуулахгүй, эмчилгээний хүлээгдэлгүй байх нөхцөлийг хангах үүднээс эмчилгээг шуурхай эхлүүлэх, эрүүл мэндийн ажилтнуудын чадавхыг тасралтгүй дээшлүүлэх, эрсдэлт бүлгийн дунд сүрьеэг эрт илрүүлэх ажлыг хиймэл оюун ухаанд суурилсан дижитал рентген болон молекул оношлогооны дэвшилтэт технологиор өргөжүүлэх, Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн механизмтай уялдуулахыг ЭМЯ-аас зорьж байна. Ингэснээр сүрьеэгийн халдварын тархалтыг бууруулах, өвчний дарамт, нас баралтыг багасгах, улмаар сүрьеэг устгах зорилгод хүрэхэд чухал ач холбогдолтой юм.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 78 эрүүл мэндийн байгууллагад Молекул биологийн шинжилгээний аргаар сүрьеэгийн оношилгоо, 42 хиймэл оюун бүхий зөөврийн болон Дижитал рентген шинжилгээг сүрьеэгийн оношилгоо, илрүүлэгт ашиглаж байна. Молекул биологит суурилсан оношилгооны аргыг бүх түвшинд нэвтрүүлснээр оношилгооны баталгаажилт нэмэгдэж, эмэнд тэсвэртэй сүрьеэг эрт илрүүлэх боломж бүрдсэн. Мөн цусанд сүрьеэгийн халдвар тодорхойлох шинжилгээний аргыг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн лавлах лаборатори, нийслэлийн 6 дүүрэгт ашиглаж байна.

Түүнчлэн дэлхий дахинд гарч байгаа сүрьеэгийн шинэ эм, эмчилгээний шинэ горимыг цаг алдалгүй нэвтрүүлэн ажиллаж байна. Тухайлбал:

  • Сүрьеэгийн эмийн чанар, аюулгүй байдалд анхаарч, Олон улсын эм ханган нийлүүлэх байгууллагаар дамжуулан олон улсын нэгдсэн худалдан авалт хийж байна.
  • Сүрьеэгийн эмчилгээний хугацаа богиносож байна. Эмэнд мэдрэг сүрьеэгийн эмчилгээ 4-6 сар, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээ хоёр жилийн хугацаанд үргэлжилдэг байсан бол одоо 6-12 сар болж богиноссон.
  • Урьдчилан сэргийлэх эмчилгээг өргөжүүлэн 5 горимоор сонголттой хийж байна.

Эдгээр арга хэмжээ нь сүрьеэг эрт илрүүлж, богино хугацаанд эмчлэгдэж эдгэрэх, улмаар санхүүгийн дарамтыг бууруулахад чиглэж байгаа юм. 

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Глобаль сантай хамтран өчигдрөөс нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүргийн хүн амд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт хийх үйл ажиллагааг эхлүүлээд байна. Мөн хэрэв танд ямар нэг зовуурь, ялангуяа 14 хоногоос дээш хугацаанд ханиалгах шинж илэрч байвал эмнэлэгт эрт хандаж, үзлэг шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.

Өнөөдрийн хэвлэлийн хуралд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, ДЭМБ-ын Төвийн ХДХВ, Сүрьеэ, Вируст гепатит болон Бэлгийн замын халдварт өвчний газрын захирал Тереза Касаева тэргүүтэй түүний баг хамт олон, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Цэцэгсайхан, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, Глобаль сангийн Хөтөлбөр зохицуулах нэгжийн дарга М.Даваабат болон ДОХ, Сүрьеэгийн хөтөлбөрийн үнэлгээний багийн гишүүд, НЭМҮТ, НЭМГ-ын удирдлага, мэргэжилтэн, сүрьеэгийн чиглэлээр хамтран ажилладаг төрийн бус байгууллагын төлөөлөл, оюун залуус оролцлоо.

Холбоотой мэдээ

Улсын Их Хурлын асуулгын цагаар нийгмийн хамгаалал, халамж сэдвийг хөндөж, хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
“Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай” Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Улсын Их Хурлын асуулгын цагаар нийгмийн хамгаалал, халамж сэдвийг хөндөж, хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ
АБГББХ: Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
“Хуульчдын өдөр”-ийг угтаж ХЗДХЯ-ны зарим албан хаагчдыг шагнаж, урамшууллаа
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ОХУ-ын эрүүл мэндийн дэд сайд Евгения Котоватай уулзлаа
УИХ-ын гишүүн М.Ганхүлэг ОХУ-ын Төрийн Думын Биеийн тамир, спортын байнгын хорооны дарга Олег Васильевич Матыциныг хүлээн авч уулзлаа
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл болон мэргэжлийн хорооны гишүүдтэй санал солилцлоо
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "Ногоон өртөө” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдөр өнөөдөр тохиож байна
Торгох шийтгэлийг нэмэгдүүлэн тооцсон хугацаанд төлөөгүй бол эрх хязгаарлах зохицуулалттай
ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна
Ерөнхий сайд Н.Учрал Далянийн аж үйлдвэрийн паркийн дата төвтэй танилцав
"Усны үнэ цэн" сэдэвт хэлэлцүүлэг төрийн ордонд боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он