Баасан, 9 сар 29, 2023

Төв банкныхан Г.Дөлгөөн, Ө.Гантөр нарын авлига, архидалтаар шүгэл үлээжээ

-Авсан авлигынхаа тодорхой хэсгийг өөрийг нь томилсон Сангийн яамны болон МАН-ын нөлөө бүхий эрхмүүдэд татаас өгч, Төрийн банкны захирлын албан тушаалаа баталгаажуулж ирсэн гинжин хэлхээ банкны системд аль хэдийнэ ил болоод удаж байгаа билээ-

УИХ-ын гишүүн асан Ганбямбын хүү, Хэнтий аймгаас төрөх дараагийн залуу улстөрч гэгдэх болсон Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөний ааш авир, арилжааны банкуудтай холбоотой авлигын асуудал, архидан согтууралтын талаар Монголбанкны нэр бүхий 8 ажилтан гомдол гаргаад удаж байгаа аж. Тэд Г.Дөлгөөнийг Төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгч томилсон эрх баригч МАН-ын удирдлагууд болон Төрийн албаны зөвлөл, УИХ-ын эдийн засгийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороонд хандсан. Гэвч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төлөөний хүн гэгддэг Г.Дөлгөөний бусармаг явдлыг эрх бүхий байгууллагууд нам дарсан байна.

Монголбанкны ажилчдын гомдлыг сийрүүлбэл, “Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдсон Г.Дөлгөөний Г.Дөлгөөний Төв банкны газрын захирлаар томилсон Н.Ариунбат нар нэр бүхий арилжааны банкуудын удирдлагатай ажил хэргийн холбооноос гадна найз нөхдийн дотно харилцаатай. Уг харилцаагаа Төв банкны ажил хэрэгт илэрхий сөргөөр ашигласаар удлаа. Томилсон хүмүүстэйгээ Монголбанкны албан ажлын өрөөнд байнга архидаастай байдгийг ажилчид гэрчилнэ. Тухайлбал, Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр болон “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны эрх бүхий албан тушаалтан Г.Тогтохбаатар нартай өмнө нь Монголбанкинд хамт ажиллаж байсан найз нөхдийн холбоо сүлбээтэй. Энэ харилцаагаа ашиглан тухайн банкуудын ажил хэргийг хууль, журмын дагуу бус өөрсдийн хувийн эрх ашгийн үүднээс шийдэж ирсэн байна. Г.Дөлгөөний ойрын хүн болох Төрийн банкны захирал Ө.Гантөр нь Төрийн банкны том зээлдэгч нарыг албан өрөөндөө дуудаж, биечлэн уулзсаны үндсэн дээр зээлийн хүсэлтийг нь шийдвэрлэж ирсэн. Түүнийхээ хариуд зээлийн тодорхой хувиар авлига авдаг зуршил тогтоосон. Авсан авлигынхаа тодорхой хэсгийг өөрийг нь томилсон Сангийн яамны болон МАН-ын нөлөө бүхий эрхмүүдэд татаас хэлбэрээр өгч, Төрийн банкны захирлын албан тушаалаа баталгаажуулж ирсэн гинжин хэлхээ банкны системд аль хэдийнэ ил болоод удаж байгаа билээ. Энэ татаасаа өөрийн дотны найз Г.Дөлгөөнд өгдөг. Түүнийхээ хариуд Төрийн банкны элдэв булхайг Монголбанкаар хууль бусаар хаалгуулж байсан байх өндөр магадлалтай. Төрийн банкны Ө.Гантөрийн томигооноос хойшхи томоохон зээлдэгчдийн нэгийг нь л дуудаж асуухад л энэ бүхэн батлагдах болно. Өмнө нь Г.Дөлгөөн өөрөө Төрийн банкны захирлаар ажиллаж байхдаа ч МАН-ын нөлөө бүхий хүмүүсийг зээл олгосны төлөөсөнд өгдөг авлигын мөнгөөр угждаг схемийг бий болгосон гэгддэг. Схемээ өөрийн найз Ө.Гантөрд уламжлуулсан нь харамсалтай бөгөөд эмгэнэлтэй” гэжээ.

Мөн гомдол гаргаж, шүгэл үлээсэн ажилчдын захидалд өөр нэг ноцтой зүйл байгаа нь хэдийнэ санхүүгийн хувьд дампуурсан ч Монголбанкнаас хайцайлсаар байгаа арилжааны банкуудтай холбоотой аж. Г.Дөлгөөнийг Хөгжлийн банкны дэд захирлаар ажиллаж байхдаа тус банкны бохир хэрэгт хамгийн их оролцоотой байсан талаар дурдсан байна. Тодруулбал, Г.Дөлгөөн Хөгжлийн банкны дэд захирлаар ажиллаж байхдаа аль хэдийнэ дампуурсан “Чингис хаан банк”-инд улсын олон арван тэрбум төгрөгийг зувчуулан шилжүүлсэн гэсэн байна. Энэ мэт үйл ажиллагаа нь аль хэдийн дампуураад удаж байгаа “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”, “Чингис хаан банк”-ийг татан буулгахгүй байгаа цаад шалтгаан. Ийнхүү тус хоёр банкийг амь торгоож, хугацаа хожих үеэр улсын хэдэн зуун тэрбум төгрөгийг угааж, дундаас нь хувийн ашиг хүртэж буй. Бид үүний баримт нотолгоог хэдийнэ бүрдүүлсэн гэсэн байна.

Энэхүү гомдлыг гаргасан ажилчдын зарим нь хэдийнэ ажлаасаа сайн дураар гарсан. Г.Дөлгөөний ааш авирыг тэвчишгүй хэмээн тодорхойлсон байна. Эргэн сануулахад, УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө Г.Дөлгөөнийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдох үед Ө.Гантөр түүний орлогчоор ажиллаж байсан юм.

7 COMMENTS

  1. uneheer shunaltai yos zuigui hungedgiig banknii salbariinhan bugd meddeg . Tomchuultai holbootoi uchraas udaa daraa hereg ni zamharch bgaa bilee. Unenees bultah argagui baimaar

  2. Хүүшээ наад Дөлгөөн чинь Банкны хяналтбн хороог хуралдуулдаггүй, ажилтнуудаараа хууль бус бичиг хийлгэх гэж шахдаг, утсбг гь хурааж, хэнтэй ярьсан бичсэн галлерей зэргийг шалгасан гээд аймар аймар юм сонсогддог. Хэзээ нэг цагт шорон явах хүн дээ

  3. Mongolbanknii tseverlegchiin tomilgoond hurtel ordog yum gesen. Hugjliin banknii hergees gantsaaraa shahuu multraad baigaa hun dee. ATG gej deed alban tushaaltnii zaavraar ajilladag gedeg n ene metees todorhoi haragdana

  4. Gantur ni odoo torin banknaas ogdog 6 huviin zeeliin zovshoorliig gantsaaraa ogdog darhan erhtei Hun gesen shuu. Door ni ajildag zeeliin gazriin dargaar humuus ruu yariulj shiiduuldeg gej bnle. Toriin bankni zahiin salbaraar orood asuuhad 6 huviin zeeliin zahiral medne gej Helen de

  5. Дөлгөөн, Гантөр хоёр шоронд орж жангаа идэх нь тодорхой л доо. МАН нь нэг л өдөр энэ хоёрыг шоронд нь явуулна. Эрдэнэс Таван Толгойн Ганхуяг шиг.

  6. Арай нэг өөдтэй гэсэн болгоныг харлуулаад л…. захиалгаар….

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН