Баасан, 9 сар 29, 2023

Дүрмийн дагуу Э.Оюунболдын барилдах эрхийг насан туршид нь хасна

Өнгөрсөн сар шинийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс шинжилгээ авахад улсын арслан Э.Оюунболдоос дахин сэргээшийн төрлийн бодис илэрсэн нь дуулиан дагуулаад байна. Энэ удаад түүнээс оксандролин, метандиенон гэсэн S1 бүлгийн анаболик стериод төрлийн бодис илэрсэн гэдэг мэдээллийг Монголын үндэсний бөхийн холбооноос өгсөн. Ийнхүү  гурав дахь удаагаа сэргээш хэрэглэсэн нь ил болсон Э.Оюунболдын барилдах эрхийг Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу насан туршид нь хасаж болзошгүй байна. Тус холбооны тэргүүн Ц.Магалжав “Хоёрдугаар сарын 20-н буюу битүүний өдөр 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр ирсэн. Үүнээс 14 хоногийн дотор буюу дөрөвдүгээр сарын 18-ны дотор допинг илэрсэн нэг бөх В сорьцоо шинжлүүлэх эсэхээ мэдэгдээрэй гэсэн 33 хуудас материал ирсэн. Бөхийн холбооны ажлын алба ирсэн өдөр нь тухайн бөхдөө энэ мэдээллийг хүргүүлсэн. Утсаа аваагүй тул мессеж бичсэн. Дөрөв дэх удаа буюу тавдугаар сарын 7-ны өдөр хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан. Тавдугаар сарын 7-н гэхээр нөгөө бөхийн эрхийн асуудал бий. 14 хоног буюу тавдугаар сарын 21-ний дотор В сорьцоо шинжлүүлэх эсэхээ мэдэгдэх байсан. Шинжилгээнийхээ хариу, мэдээллээ авсан ч дөрөвдүгээр сарын 5-наас өнөөдрийг хүртэл хоёр сар гаруй хугацаанд огт холбогдоогүй. Ирж ч уулзаагүй” гэв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН