Баасан, 9 сар 29, 2023

Н.Удаанжаргал Малайз руу зугтсан уу

“Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал Түүнийг 2022 оны арванхоёрдугаар сард ажлаас нь чөлөөлж, АТГ эрүүгийн хэрэг үүсгэсэн. Одоо “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжилж байна.Тэрбээр 2022 оны аравдугаар сард Солонгос руу албан томилолтоор яваад эргэж ирээгүй байдаг.

Тэгвэл арав гаруй хоногийн өмнө Н.Удаанжаргалыг Аргентинд байгааг тогтоож, “Шувуу” ажиллагааны багийнхныг Аргентины талтай яриа хэлэлцээр хийж байх үед дахин зугтжээ. Тодруулбал, тус улсаас гарч Тайландад очоод, тэндээсээ Малайзад очсон гэх.

Засгийн газраас “Шувуу” ажиллагааныхаа хүрээнд гадаадад зугтсан хүмүүсийн пасспортыг хүчингүй болгож, данснуудыг “царцаах” арга хэмжээг авч байгаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Н.Удаанжаргал Тайландад банкны картаа ашиглан ийнхүү илэрсэн аж. Тиймээс “Шувуу” ажиллагааны баг Н.Удаанжаргалыг авчрахаар Малайз улстай хэлэлцээр хийх ажлыг эхлүүлсэн гэдэг мэдээлэл байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН