Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Оюутолгой” ХХК-ийн Монгол талын ТУЗ-ийн гишүүнээр Ж.Таныг томилжээ. “Оюутолгой” ХХК”-ийн ТУЗ-ийн гишүүн Н.Багабандийг өнгөрсөн долоо хоногт чөлөөлсөн бөгөөд түүний оронд Ж.Таныг томилж байгаа аж. Тэрбээр Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Ц.Жамбалдоржийн охин юм байна.
Ж.Тана нь Харвардын их сургуульд бакалаврын зэрэг хамгаалсан Монголын анхны төгсөгч бөгөөд Английн алдарт Оксфордын их сургуулийн магистрын зэрэгтэй аж. Мөн АНУ-ын Юта мужийн “Васач Академи” бүрэн дунд сургуулийг дүүргэж, Харвардын их сургуулийг эдийн засаг, Зүүн Ази судлалаар бакалаврын зэрэгтэй төгсчээ. Тэрбээр дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх “Глобал Шэйпэрс” нийгэмлэгийн нэрэмжит тэтгэлгийг хүртэж, Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан юм. Үүний дараагаар Рио Тинто компанийн Австрали дахь салбар болон Монголын “Оюутолгой” компанид ажиллаж байсан гэнэ. Мөн дэлхийн шилдэг зөвлөх үйлчилгээний компанийн нэг болох “Маккинзи” компанид зөвлөхөөр ажиллаж туршлагатай ажээ.
Энэ хужаа хятдын тагнуул байна. Хятад царайлчаад Монголд төрж өсөөгүй монгол хүн биш. Ийм юм дарга болж байхад эсэргүүцээч малууд аа дундаасаа сонгоёо. Монгол хүн алаад оронд нь хятдын тагнуул шургуулаа биз