Баасан, 9 сар 29, 2023

Бразилын Ерөнхийлөгч Covid-19-ийн халдвар авчээ

Бразил улсын ерөнхийлөгч Жайр Болсонаругийн коронавирусний шинжилгээний хариу ЭЕРЭГ гарсныг өчигдөр орой мэдээлжээ. “Эрт орой хэзээ нэгэн цагт энэ өвчнөөр хүн амын багагүй хэсэг нь өвдөнө гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Надад бас халдвар илэрлээ” гэж Болсонару мэдэгдсэн байна. Ийнхүү мэдэгдсэнийхээ дараа тэр амны хаалтаа авч, эрхий хуруугаа гозойлгоод “Миний бие сайн байна” гэж сэтгүүлчдэд хэлжээ.

Өнгөрсөн хугацаанд Болсонару ийнхүү дөрөв дэх удаагаа коронавирусний шинжилгээ өгч буй. Тэрбээр коронавирусний аюулыг үл ойшоодгоороо дэлхий дахинд алдаршсан удирдагч. Тэр анх энэхүү тахлыг “Жирийн нэг ханиад төдий зүйл” гэж ярьж, хорио цээрийн дэглэм тогтоохыг эсэргүүцэж, олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо амны хаалт зүүх журмыг олон удаа зөрчиж байв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН