Баасан, 9 сар 29, 2023

Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулна

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хөрс нь иргэдийн ахуйн хэрэглээний хог хаягдал, гэр хорооллын нүхэн жорлон, ил задгай угаадасны нүх зэргээс үүссэн органик буюу нянгийн бохирдол, хот дотор үйлдвэрлэл явуулж буй үйлдвэрийн хог хаягдал, мөн автомашины засвар, тос масло солих үйлчилгээ явуулж буй төвүүд, автомашины угаалгын газруудын хог хаягдлаас үүдэлтэй хүнд металлын бохирдол гэсэн хэлбэрүүдээр бохирдож байна.
Энэ асуудлыг шийдвэрлэхээр Нийслэлийн Засаг даргын 2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн А/146 тоот захирамжаар Нийслэлийн хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан.
Газарзүй геоэкологийн хүрээлэн Нийслэлийн Байгаль орчны газар хамтран 6 ангилалын 23 газарт хөрсний шинжилгээг хийхэд хотын 470,444 га газрын 173,115 га нь нян, хүнд метал болон хөрсний эвдрэл доройтолд орсон байгааг тогтоосон.
Ажлын хэсгээс хөрсний бохирдлыг бууруулах 5 зорилтын хүрээнд 43 арга хэмжээний 56 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН