Баасан, 9 сар 29, 2023

Нас гүйцсэн эр хонины үнэ Улаанбаатар хотод хамгийн өндөр буюу 280.0 мянган төгрөг байна

Үндэсний Статистикийн Хорооноос Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ, ханшийг танилцууллаа. Малын зах зээлийн дундаж үнийн 2023 оны 8 дугаар сарын мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад атны үнэ 1.4 сая төгрөг болж, 3.1 мянган төгрөгөөр, соёолон үрээний үнэ 1.2 сая төгрөг болж, 63.5 мянган  төгрөгөөр, хязаалан гунан үхрийн үнэ 1.4 сая төгрөг болж, 121.2 мянган төгрөгөөр, эр хонины үнэ 223.4 мянган төгрөг болж, 6.4 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 149.5 мянган төгрөг болж, 0.1 мянган төгрөгөөр тус тус өссөн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН