Баасан, 9 сар 29, 2023

“Лэнд бонд” өрийн хэрэгсэл шинээр бүртгэгдлээ

“ЛэндМН” ББСБ ХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй 24 сарын хугацаатай, жилийн 18%-ийн хүүтэй “Лэнд бонд” өрийн хэрэгсэл Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэгдлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 402 дугаар тогтоол, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/129 тоот тушаалаар “ЛэндМН” ББСБ ХК-ийн гаргаж буй дараах нөхцөлтэй өрийн хэрэгслийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэсэн болно.

Үнэт цаасны нэр: Лэнд бонд

Үнэт цаасны тоо ширхэг: 90,000 ширхэг

Үнэт цаасны нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

Үнэт цаасны нийт үнийн дүн: 9,000,000,000 төгрөг

Үнэт цаасны хүү/өгөөжийн хувь хэмжээ: Жилийн 18%

Үнэт цаасны хугацаа: 24 сар

Үнэт цаасны хүү төлөгдөх хугацаа /давтамж/: Улирал тутамд

Захиалга авах хугацаа: 2023.09.04 – 2023.09.08

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН