Баасан, 9 сар 29, 2023

E-Mart худалдааны төвийн баруун талд гүүрний явган хүний зорчих хэсгийн аюулгүй байдлыг хангаж байна

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн хэмжээнд үүссэн үер, усны дуудлагаар 13-р хороо Гар утасны худалдааны төв, 1-р хороо 56 а,б байр, 16-р хороо Бэлхийн 11-р гудамж, 3-р хороо 47-р байр, 5-р хороо 52-р байрны зоорийн давхрууд усанд автсаныг соруулж аюулгүй болгосон.
Өнөөдөр 13:40 цагийн байдлаар дүүргийн 8-р хороо E-Mart худалдааны төвийн баруун талд гүүрний явган хүний зорчих хэсгийн усыг соруулж, автозамын зорчих хэсгийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН