Пүрэв, 9 сар 28, 2023

Монгол Улс “тогтвортой хөгжлийн зорилго”-ын хэрэгжилтээ НҮБ-д танилцууллаа

АНУ-ын Нью-Йорк хотноо Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалт энэ сарын 10-20-ны  өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн чуулга уулзалтаар нийт 39 улс болон Европын холбоо “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын хэрэгжилтээ дүгнэн тайлагнаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. Монгол улсаас Эдийн засаг хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж тэргүүтэй Монгол улсын төлөөлөгчид “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын хэрэгжилтээ тайлагнаж, хоёр дахь удаагийн Үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулсан байна. Тогтвортой хөгжлийн 17 зорилтоос 16 нь манай улсад хамааралтай. Өөрөөр хэлбэл Монгол улс Хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг баримталж байна.Тиймээс энэ удаагийн илтгэлдээ тогтвортой хөгжлийн нэгдмэл, цогц, оновчтой систем бий болгохын тулд нийгмийн бүхий л талын оролцоог хангах механизм нэн чухал болохыг онцолсон юм. Мөн Үндэсний Сайн Дурын Илтгэлээ боловсруулахдаа 4 төрлийн дата анализ хийжээ. Манай илтгэлтэй холбогдуулан Румын, Узбекистан, Тажикстан улс болон иргэний нийгмийн төлөөлөгчид үг хэлж, асуулт асууж, хариулт авчээ.

Чуулганд оролцсон бүх л улс орнууд нийтлэг байдлаар Ковид цар тахлын нөлөө болон Орос украйны хямралт байдлаас үүдэлтэйгээр Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилт удааширч, зарим нь ухарсан үзүүлэлттэй байгааг онцолсон. Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилвэл 2030 он гэхэд тогвортой хөгжлийн зорилтод хүрэх боломж удааширна. Тиймээс улс орнууд хамтран санал санаачлага гаргаж, тогтвортой хөгжлийн зорилтыг урагшлуулахад анхаарах шаардлагатай байгааг хөндсөн байна.

Эх сурвалж: Монгол Улсын Сангийн яам

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН