Говьсүмбэр аймгийн нутгаар сүүлийн 4 өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт Агуйт-Наран-Элгэн хоорондын замын 559, 569, 583-р км хооронд 3 цэг дээр зам угаагдаж 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 11 цаг 30 минутаас замыг сэргээн засах ажлыг эхлүүлсэн. Байгалийн давагдашгүй хүчний улмаас төмөр зам үерт ингэж олон газар зэрэг угаагдсан нь төмөр замчдад асар их хүндрэл учруулсан ч уг хүндрэл бэрхшээлийг өндөр зохион байгуулалт, мэргэжлийн ур чадвараар давж, үерт угаагдсан замыг богино хугацаанд засаж, галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн нээж чадлаа. Үерт угаагдсан Агуйт – Наран-Элгэн хоорондын замыг 7 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагт, 39-41 дүгээр зөрлөг болон 41-чиглэлийн зорчигчийн 286,285-р галт тэрэг, Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 276, 275-р галт тэргүүд цагийн хуваарийн дагуу хэвийн аялж байна. Мөн ачаа тээврийн галт тэрэг саадгүй аялж байна. Төмөр замыг сэргээн засах ажилд 370 шахам төмөр замчид оролцсоноос гадна аймаг орон нутаг, зарим компанийн зүгээс машин техник, шаардлагатай зүйлээр тусаллаа гэж “УБТЗ” ХНН-ээс мэдээллээ.
“УБТЗ” ХНН: Галт тэрэгний хөдөлгөөн бүх чиглэлд хэвийн аялж байна
ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН