Баасан, 9 сар 29, 2023

Шарга халзан үрээг аман хүзүүдсэнээр тооцлоо

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Шүдлэн насны уралдаанд морь бариачийн алдаатай үйл ажиллагаанаас болж, будлиан үүссэн.

Тодруулбал, Шүдлэн насны морьдын уралдаанд Ховд аймгийн Мянгат сумын харьяат Загджавын Мэндсайханы шарга халзан түрүүлсэн гэж байгаа ч маргаан дагуулаад байгаа морьд түрүү болон аман хүзүүнд орж ирэх явцад морь бариач өмнүүр нь орж будилаантуулсан тул дахин нягтлаж шудрагаар шийдэх, ёс зүйгүй үйлдэл гаргаж уралдааныг будилаантуулсан бариачид хариуцлага тооцож, шүдлэн насны уралдаанд аман хүзүүдсэн Дундговь аймгийн Дуут сумын харьат хар шүдлэнг түрүүлүүлж, шарга халзан үрээг аман хүзүүдүүлүүлэх үүргийг Хурдан морьны салбар хорооны дарга Д.Ганхуягт үүрэг болголоо.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын ажлын алба

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН