Баасан, 9 сар 29, 2023

З.Мэндсайханы хурдан шарга шүдлэн торгон жолоогоо өргүүллээ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаан өнөөдөр Хүй долоон худагт боллоо.

Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны морьдын уралдаанд газар газраас ирсэн 192 шүдлэн уралдуулахаар бүртгүүлснээс 75 хүлэг шандас сорин уралдсан.

Үүнээс Ховд аймгийн Зэрэг сумын З.Мэндсайханы хурдан шарга үрээ төрийн их баяр наадамд түрүүлж, аман хүзүүнд Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны Партизаны Пунцагбалжирын хурдан хар үрээ хурдалж, гуравт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Ч.Энхбат сартай хүрэн  шүдлэн, айргийн дөрөвт  Говь-Алтай аймгийн Халиун сумын харъяат Г.Жавхлантөгсийн хээр үрээ, айргийн тавд Төв аймгийн Заамар сумын уяач  Ч.Уламбаярын буган халтар хурдаллаа.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН