БНХАУ-аас ирээд авлигачдыг үндсээр нь цэвэрлэж чадах уу? Ерөнхий сайд аа
ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН
Сүүлийн үед МАН-ын даргын пи арчид Хятадад айлчилж буй талаар сошиал орчинд ихээхэн сурталчилж “Ерөнхий сайдтай Хятадын тал Монгол улс дахь авлигалыг бууруулахад анхаарна” гэх мэдээг давслан түгээсээр. Үнэхээр сүүлийн 15 жил Монголын эдийн засгийн хохироож нүүрс хулгайлсан гэх үйлдлүүдийг үнэн зөвөөр илчилж улс төржилтгүй, хэлмэгдэлгүй хийрхэлгүй шударга шийдвэрлэж чадвал Монголын нийгэм, эдийн засаг дахь хямрал арилах нөхцөл бүрдэнэ.
Гэвч сүүлийн хэдэн өдрүүдэд авлигалчдад Монгол улсыг доромжлох нь бах таваа хангасан хэрэг гэдгийг харуулсан зарим үйлдлүүд гаарч иргэдийн бухимдал, айдас, жигшил зэрэгцсээр. Сонгууль ойртох тусам МАН-ын даргын авлигалыг арилгах амлалт салхинд хийсэж, луугарууд хөшигний цаана хуйвалдаан, хулгайн мөнгөөрөө монголчуудын хувь заяаг ханцуйндаа наймаалцсаар.