Авлигачдад ээлтэй улсын эдийн засаг яагаад ч хөгжих боломжгүй. Дотроос нь шимэгчлэх том паразитуудаа зайлуулахгүйгээр хөгжил ярихаар хэн ч итгэмгүй. Хөгжлийн банкны хулгайг нээлттэй хэлэлцээд л өч төчнөөн луйварчид, улс төрчид нэрлэгдээд бөөн шуугиан болсон атал яг шүүхээр шийдвэрлэгдэхдээ албан тушаалтнууд бус “гүйцэтгэгчид” ял сонсоод төгсөх шатандаа оров бололтой.
“…Ажлын 47 өдөр үргэлжилсэн шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлтийг өчигдөр танилцууллаа. Гэм буруугийн дүгнэлтээр 48 иргэнийг цагаатгаж, 32 иргэн, дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцов…” Баримт нь тодорхой, олон нийтийн нүдэн дээр ил зарим УИХ-ын гишүүдийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгчид захиалгаар ажиллав уу?
Гэх хардлага ч олон нийтийн дунд байсаар. Ерөнхий дүр зургаар нь харахад УИХ-ын гишүүн, эрх баригч намынх бол 3 хүнээс хоёр нь ял шийтгэлгүй цагаадах боломжтой гэх ойлголт бий боллоо. Нүүрсний гэх хэргийн эргэн тойрон ч улс төржиж, улс орныг дүйвээнд дуудан сүртэй эхэлсэн ч нээлттэй сонсгол хийх, нэгдсэн шийдвэрт хүрэх, шүүхээр шийдвэрлэх явц нь мөн удаашрах бололтой.