Үндэсний их баяр наадам үзэж, сонирхох гадаад, дотоодын иргэдийн дунд тасалбар эрэлт ихтэй байдаг. Хэдийгээр энэ жилийн тасалбар худалдаанд хараахан гараагүй байгаа ч хүмүүс аль хэдийнэ сураглаад эхэлжээ. Тиймээс энэ талаар Монголын Аялал жуулчлалын холбооноос тодруулахад, “Үндэсний их баяр наадмын суудал хуваарилалтын асуудлаар Монгол Улсын Шадар сайдад МАЖХ албан хүсэлт хүргүүлсэн. Хариу нь хараахан ирээгүй байна. Шадар сайдын дэргэдэх ажлын багаас тасалбарын талаарх мэдээллийг авсан.
Энэ жил Монголд зочлох жилийн хүрээнд Монгол Улсад үндэсний их баяр наадмаар олон улсын зочид төлөөлөгч, гадаадын хөрөнгө оруулагчдын уулзалт зэрэг олон үйл ажиллагаа давхцаж байгаатай холбогдуулан зохицуулах шаардлагатай байгаа тул хараахан эцсийн шийдвэр гараагүй байна. Энэ долоо хоногт шийдвэр гарна” гэв.