Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.4(5.1%) мянгаар өмнөх улирлаас 307(0.6%)-оор өссөн бол ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 19.1(2.7%) мянгаар өсөж , харин өмнөх улирлаас 19.2(2.5%) мянгаар буурчээ.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 380.7(26.3%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 80.6(4.6 %) мянган төгрөгөөр нэмэгджээ.