Баасан, 9 сар 29, 2023

Шинэ орон сууц барихыг Израиль зөвшөөрөв

Өчигдөр Израилийн хэвлэлд, Израилийн Иргэний засаг захиргааны яам Иордан голын баруун эрэг дэх еврейн сууринд 5623 шинэ орон сууц барихыг зөвшөөрчээ. Нэрлэсэн газрын нэгэнд Иордан голын баруун эрэг дэх еврейчүүдийн Элли суурин багтаж байна. Энэ сууринд 1057 орон сууц шинээр барина. Энэ сууринг онцлохын учир нь өнгөрсөн долоо хоногт буудалцаан болж тус сууринд олон хүн амиа алдаж, шархдаж байсан юм.
Шинэ орон сууц барихыг санал болгож буй Израилийн Сангийн сайд Смотрих 21-нд хэлэхдээ, энэ арга хэмжээ бол 20-ны өдөр уг суурины ойролцоо болсон буудалцааны хариу болгож Израил шийдэж байгаа юм гэжээ. Буудалцааны үеэр израилийн дөрвөн хүн алагдаж, дөрвөн хүн шархадсан бөгөөд халдлага үйлдсэн хоёр палестинийг Израилийн цэргүүд устгасан юм.
Израилийн нэгэн ТББ-ын мэдээгээр, 2022 оны 12 сард ерөнхий сайд Нетаньяху тэргүүтэй баруун жигүүр засгийн эрхэнд гарснаас хойш еврейн сууринд 13 мянган шинэ орон сууц барих зөвшөөрөл олгосон байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН