Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас “Гацуурт” компанийн ерөнхий захирал, Соёлын сайд Ч.Номингийн аав Л.Чинбатыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн байна. Тэрбээр морьтой залууг автомашинаар хөөж буй видео бичлэг олон нийтийн сүлжээнд тарсан. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвөөс “Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдөр иргэн “У”-аас тус аймгийн Зүүнбүрэн сумын хоёрдугаар багт иргэн “Ч” гарал үүслийн бичиггүй адуу мал оруулах гээд иргэдийг автомашинаар дайрахаар оролдсон гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн” талаар мэдээлж байв. Тэгвэл Л.Чинбат энэ талаар “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагуудад гомдлоо гаргасан” гэх тайлбар өгч байлаа.
Цагдаагаас Л.Чинбатыг яллагдагчаар татах санал хүргүүлжээ
ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН