Энэ оны тавдугаар сарын 31-ний шөнө сайжруулсан түлш хэрэглэсэн 25 хүн угаартаж, 8 нь нас барсан. Ийм ноцтой хэрэг гарчихаад байхад ямар ч албан ёсны байгууллага мэдэгдэл гаргахгүй байна. УИХ-ын дэд даргын хувиар хүсэлт тавиад ч мэдээлэл өгөхгүй байна. Өнөөдөр холбогдох байгууллагууд ард түмнийхээ өмнө гарч ирээд үнэн зөв мэдээлэл өгөөч гэж хүсэж байгаа юм. Ардчилсан нам үүнийг орхихгүй ээ, ярина аа. Түлшнээс болж иргэд амь насаа алдсаар байхад УИХ-ын гишүүд эрх баригчид яагаад ганц үг ган хийхгүй байна вэ. Нэг л их инээсэн баярласан хүмүүс. Нийслэлд 38 хүн МАН-аас сонгогдсон. Мэдээллийг нуун дарагдуулж байна. Ярилцлага авах гэхээр оруулахгүй байна. Түлшний асуудлыг яаралтай хэлэлц.
С.Одонтуяа: Угаартсан иргэдийн асуудлаар УИХ-ын дэд даргын хувиар хүсэлт тавиад ч мэдээлэл өгөхгүй байна
ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН