Пүрэв, 9 сар 28, 2023

УБТЗ 74 жилийн түүхэндээ нэг хоногт хамгийн олон галт тэрэг солилцлоо

“УБТЗ” ХНН үүсэн байгуулагдсаны 74 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхэн тэмдэглэлт өдөрт зориулж төмөр замчид нэгэн шинэ дээд амжилтаар ойдоо бэлэг барьсан байна. Тодруулбал, Замын-Үүд-Эрээн өртөөний өргөн царигаар нэг өдөрт 18 галт тэрэг хүлээлгэн өгч 17 галт тэрэг хүлээн авчээ. Харин нарийн царигаар 9 хос галт тэрэг солилцов. Ингэснээр урд хилийн гарцаар 74 жилийн хугацаанд нэг хоногт хамгийн олон галт тэрэг солилцсон өдөр болж өнгөрчээ.

Галт тэрэг солилцоо нь УБТЗ-ын тээврийн хэмжээ цаашлаад Монгол Улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэхэд онцгой үүрэгтэй. Мөн бүс нутагтаа Ази-Европыг холбосон транзит тээврийн гол коридоруудын нэг болж, олон улсад танигдсан нэр хүндтэй төмөр замын нэг болоход уг технологит ажиллагааны хурд чухал нөлөө үзүүлэх юм.

Өнгөрсөн 74 жилийн хугацаанд улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн төмөр замын тээврийн салбар, төмөр замчдын  гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдсээр байгааг энэхүү үйл явдал харуулж байна. Тээврийн хэмжээ жилээс жилд эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа энэ үед “УБТЗ” ХНН-ийн хамт олон бүхий л боломж хүчин чадлаа дээд зэргээр ашиглаж, бахдам амжилтууд гаргасаар байгаа юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН