Пүрэв, 9 сар 28, 2023

ЗГ: Боловсролын зээлийн санг иргэн бүрт тэгш хүртээмжтэй болгоно

Монгол Улсын Засгийн газар 2023 оны зургаадугаар сарын 07-ны өдөр хуралдаж, Боловсролын зээлийн санд хөндлөнгийн шинжээчдийн баг үнэлгээ  хийж, тус сангийн үйл ажиллагаа, санхүүжилт олгох журам, хөрөнгийн зарцуулалтын үйл явцад процессын дахин инженерчлэл хийх замаар ил тод, тэгш, шударга, хүртээмжтэй, ойлгомжтой, тодорхой болгох шаардлагатай гэж дүгнэжээ.

Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр зээл, тэтгэлэг, дэмжлэг олгох үйл явцыг сайжруулахад дийлэнх процессыг боловсролын зээлийн санд төвлөрүүлэх, хүний оролцоог багасгах, тэргүүлэх мэргэжлийн чиглэл, дэлхийн шилдэг их, дээд сургуулийг нээлттэй зарлах, сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулах, дүнг систем боловсруулалт гаргах нь зүйтэй гэжээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ “Боловсролын тухай хуулиар дамжуулан тэргүүлэх чиглэлийн мэргэжлийг тодорхойлж, олон нийтэд зарладаг,  дэлхийн топ сургуулиудад, тэргүүлэх чиглэлийнмэргэжлээр суралцах оюутанд улсаас тэтгэлэг олгох нь зөв. Ингэхдээ олон нийтэд нээлттэй, ил тод байх зарчмыг хангана” гэж ярилаа.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН