Баасан, 9 сар 29, 2023

ДАШТ: 3х3 төрлийн Монголын эрэгтэй шигшээ багийн хэсгийн сүүлийн тоглолтууд өнөөдөр болно

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн долоо дахь удаагийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Австри улсын Вена хотын Ратхаусплатц цэнгэлдэхэд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Манай улсын эрэгтэй шигшээ багийн хэсгийн сүүлийн хоёр тоглолт өнөөдөр болно. Тухайлбал, 20:00 цагаас Швейцарын багийн эсрэг, 21:25 цагаас Япон улсын шигшээ багтай тоглосноор хэсгийн шатаа өндөрлүүлэх юм.

Монголын эрэгтэй шигшээ баг Унгарын шигшээ багийг 21:19 харьцаатайгаар ялж, Швейцарын шигшээ багт 12:22 оноогоор хожигдсоноор D хэсгийн гуравдугаар байрт бичигдэж байна.

Мөн эмэгтэй шигшээ багийн хэсгийн сүүлийн тоглолтууд өчигдөр болов. Хэсгийн гурав дахь тоглолтод АНУ-ын шигшээ багийн эсрэг 18:21, дөрөв дэх тоглолтод Канадын шигшээ багийн эсрэг 9:21 онооны харьцаатайгаар ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

Эрэгтэй, эмэгтэй дөрвөн хэсэг тус бүрийн эхний гурван байрт шалгарсан шигшээ баг нь хасагдах шатанд шалгарна. Хэсэгтээ нэгдүгээр байраар гарвал шөвгийн 16-д шууд шалгарна. Хэрэв хэсгээс хоёр, гуравдугаар байраар гарвал урьдчилсан шатанд тоглох бөгөөд хожвол шөвгийн 16-д шалгарах юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН