Баасан, 9 сар 29, 2023

9 настай охиныг зэрлэгээр хөнөөсөн З.Алтанхуяг хугацаанаасаа өмнө суллагдаад 10 хонож байжээ

-Тэрбээр хэрэг үйлдэх үедээ хохирогчийн төрсөн ахтай нь архидаж байжээ-

Баянгол дүүрэгт 3 хоногийн өмнө 9-хөн настай охиныг хүчиндэн боомилж, зэрлэгээр амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Хэрэгтэн хохирогчийн цогцсыг нь айлын модон жорлонд хаяад, оргон зайлсан байдаг. Тавдугаар сарын 28-ны өглөөний 08.36 цагт “Манай модон жорлонд  5-6  орчим  насны нүцгэн бололтой хүүхэд алаад хийчихсэн байна” гэсэн дуудлага БГД-10 дугаар хороо Зүүн нарангийн … дугаар тоотоос  цагдаагийн байгууллагад ирсэн. Цагдаа нар дуудлага, мэдээллийг шалгахад 9 настай эмэгтэй хүүхдийг 21 настай эрэгтэй хүчирхийлж, улмаар боомилж амь насыг нь хохироогоод айлын жорлонд хийж, хэргийн газраас оргон зайлсан байжээ. Цагдаагийн байгууллагаас хэрэгтнийг 6 цагийн дараа баривчилж цагдан хорьсон бөгөөд хэрэгтэн 21 настай З.Алтанхуяг Хайлаастад ахындаа бүгэж байхад нь баривчилжээ. Хэрэгтэн З.Алтанхуяг хохирогч охины төрсөн анхынх нь найз байсан бөгөөд хэрэг гарах үед хохирогчийн төрсөн ах хэрэгтнийг гэртээ дагуулан авчирч архидаж байсан талаар эх сурвалж мэдээлэв.  Тэгвэл энэхүү аймшигт хэргийг үйлдсэн З.Алтанхуяг нь 2022 онд танхай, дээрмийн хэргээр  ял шийтгүүлсэн нэгэн бөгөөд хорихоос суллагдаад ердөө 10 гаруй хонож байгаа аж. Түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдэж, ял эдэлж байгаа гэдэг үндэслэлээр хугацаанаас нь 4 сарын өмнө магадлангаар сулласан байжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН