Баасан, 9 сар 29, 2023

“Хасбанк” ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэлнэ

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 179 тоот тогтоол болон Монголын Хөрөнгийн Бирж /МХБ/ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/70 тоот тушаалын дагуу “ХасБанк” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй нэг бүр нь 677 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 52,700,000 ширхэг хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хооронд МХБ-ээр дамжуулж хүлээн авахаар боллоо.

“ХасБанк” ХХК нь нийт хувьцааныхаа 5.0 хувьтай тэнцэх 52,700,000 ширхэг хувьцааг нэмж гарган, нэгж хувьцааг 677 төгрөгөөр олон нийтэд санал болгож, нийт 35,677,900,000 төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Нийтэд санал болгож буй хувьцааны 70 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 30 хувийг олон нийтэд санал болгон Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам”-ын дагуу тогтоосон үнийн аргаар санал болгон худалдана.

Хуваарилалтын нөхцөл:

 
Хөрөнгө оруулагчийн тоо Захиалга бүрэн биелэх хувьцааны тоо ширхэг Захиалга бүрэн биелэх дүн /төгрөг/
1-5,000 3,160 2,139,320
5,001-10,000 1,580 1,069,660
10,001-15,000 1,050 710,850
15,001-20,000 790 534,830
20,001-30,000 520 352,040
30,001-40,000 390 264,030
40,001-50,000 310 209,870

“Хасбанк” ХХК-ийн хувьцааг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд “Райнос Инвестмент ҮЦК” ХХК үндсэн андеррайтераар, “Өлзий Энд Ко Капитал ҮЦК” ХХК туслах андеррайтераар тус тус ажиллаж байна.

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН