Пүрэв, 9 сар 28, 2023

Хилийн зурвасын цэвэрлэгээнд орох модыг нийслэлд ургуулах боломжтой юу  

Монгол Улсын хил 8252.6 километр үргэлжилдэг бөгөөд үүнээс 34.9 хувь нь байгаль, газар зүйн онцлогоос шалтгаалан өргөст торон саад барих боломжгүй, 43.7 хувь нь өргөст торон саад байхгүй, 21.4 хувь нь өргөст торон саадтай. 2016 оноос хойш мөр хянах зурвас, ойн ба шороон зурвас 807.5 км, өргөст торон саад 558.2 километр нүхэн саад, 198 километр төмөр, спираль болон 127.7 километр туслах торон саад шинээр байгуулсан гэх мэдээллийг  Хил хамгаалах ерөнхий газраас өгчээ. Хил хамгаалах газраас энэ жил хилийн зурвасыг  шинэчлэхдээ  хилийн зөрчил их гардаг газруудад ой бүхий газарт хилийн зурвас татах, шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Жишээлбэл, Сэлэнгэ, Увс аймагт улсын хилийн дагуух ой бүхий газарт хилийн зурвас татах, шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөжээ.

Бид хилийн инженерийн байгууламжийг зөвхөн өргөст торон саадаар ойлгодог. Гэтэл мөр хянах зурвас, нүхэн шуудуу, үл үзэгдэх торон саад зэрэг хилээ хамгаалах  янз бүрийн байгууламжийг байгуулдаг байна. Ой бүхий газарт хилийн зурвас татах, шинэчлэх ажлыг энэ удаад онцоллоо. Энэ жил Сэлэнгэ аймагт хийгдэх хилийн зурваст ой  бүхий газар таарч байгаад орон нутгийнхны зүгээс модыг тайраад, үндсээр нь сугалаад л хаячихдаг буюу дахин ашигладаггүй байдлыг таслан зогсоож болдоггүй юм уу гэдэг асуудлыг тавьж байна. Энэ модыг цэвэрлэгээнд орох хэмээн нэрийддэг аж.  Аливааг үр ашигтай ашиглах гэдэг нь хилийн зурвас дахь ой модны асуудал дээр ч яригдаж болно.  Тэгвэл хилийн зурваст “цэвэрлэгдэх мод”-ыг нийслэлд авчрах боломж нөхцөл байх уу. Хаа сайгүй ногоон байгууламж, мод арчилгаа, мод тарих үйл явц өрнөж байгаа энэ үед ой бүхий газрын хилийн зурвас дахь мод, бутаа нийслэлдээ авчирч ургуулах боломжтой юм байна. Эсвэл цэвэрлэгээнд оруулж устгагүйгээр аймар орон нутагт нь ч шилжүүлэн суулгах боломж бий. Хуулиараа мод тайрахыг хуулиар 3 тохиолдолд  хориглодоггүй. Хилийн зурвас тогтоох, цахилгааны шугам таарахад, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал олборлоход мод тайрахыг хориглодоггүй.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН