Хорих ял эдэлж байсан “М” гэх залуу эргэлтээр ирсэн эхнэрээ хөнөөж, дараа нь өөрийгөө егүүтгэсэн гэх хэрэг ШШГЕГ-ын харьяа 425 дугаар нээлттэй хорих ангид гарсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус хоригдол хулгайн гэмт хэргээр гурван жилийн хоригдох ял сонсчээ. Харин эхнэр нь 27 настай байжээ.
Уг хэрэг энэ сарын 22-ны өдрийн 22.00-23.00 цагийн хооронд гарсан, харин алба хаагчид өглөө нь мэдэж, 23-ны өдрийн 09.50 цагт цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн аж.
Эхнэр нь хоногийн эргэлтээр очсон, хорих ангид хоногийн эргэлтээр очсон хүмүүсийн өрөөнд хяналтын камер байршуулж, хянагч орох ёсгүй байдаг талаар ШШГЕГ-аас хэллээ. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд шүүх шинжилгээний баг ажиллаж байгаа ажээ.
Ташрамд, эргэлтээр ирсэн иргэнийг мэс ашиглан хөнөөгөөд өөрөө боомилж амиа егүүтгэсэн гэх албан бус мэдээллүүд бий. Харин албаны эх сурвалжууд эргэлтээр очсон иргэний биед ил харагдах шарх байгаагүй гэх мэдээллийг өгч байгаа юм.