“Хангайн бүсийн хоршоод, мах боловсруулах үйлдвэрийн бизнес түншлэл” зөвлөгөөн болно.
“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн санхүүжилтээр “Хөдөө аж ахуйн бирж” ХХК, МХААХҮХолбоо, Монголын махны холбоо хамтран “Хангайн бүсийн хоршоод, мах боловсруулах үйлдвэрийн бизнес түншлэл” зөвлөгөөн 2023 оны тавдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болох гэж байна.
Энэхүү зөвлөгөөнд хамтрагч байгууллагуудын төлөөллийн илтгэл болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулагдана гэж “Хөдөө Аж Ахуйн Бирж” ТӨХХК-иас мэдээллээ.