Баасан, 9 сар 29, 2023

АТГ Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас мэдүүлэг авчээ

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг “УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан болон “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарт холбогдох хоёр хэрэг прокурорт шүүхэд шилжүүлэх саналтай буюу яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжсэн байна. Тус компанийн гүйцэтгэх захирал болон ахлах мэргэжилтэн, “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга асан гурван хүнийг цагдан хорьж байна. Түүнээс гадна нүүрсний хэрэгт холбогдуулан Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас мэдүүлэг авсан” гэсэн мэдээлэл өгсөн.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН