Пүрэв, 9 сар 28, 2023

Улаанбаатар-Өндөрхаан-Баруун-Урт чиглэлд зорчихгүй байх байхыг анхааруулж байна

Өнөөдрийн 15 цагийн байдлаар Улаанбаатар-Өндөрхаан-Баруун-Урт чиглэлд цасан болон шороон шуургатай, авто замын зорчих хэсэг халтиргаа гулгаа ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул холын замд гарахгүй байхыг анхааруулж байна.

Тус шуурганы улмаас:

– 176км – 334км хооронд 2см-6см орчим зузаан цастай
– 218км – 225км хооронд 30см-40см зузаан цас хунгарласан байгаа тул тус чиглэлд зорчихгүй байхыг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас анхааруулж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН