Баасан, 9 сар 29, 2023

Хаан банк ХХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлалаа

Хаан банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 16 тоот тогтоолын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарласан байна.

Энэхүү хурлаар ХААН Банк ХХК компанийн дүрмийг баталж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хувьцаат компанийн хэлбэрт шилжинэ.

Хугацаа, байршил: 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14:00 цагт Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг 15-р хороо, Улаанбаатар 17010, Монгол улс

Бүртгэлийн өдөр: 2023.06.05-ны өдөр

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

  • Танилцуулах асуудал:

Хаан Банкны 2023 оны 1 дүгээр улирлын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга

  • Хэлэлцэх асуудал:
  1. Хаан Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох
  2. Хаан Банкны хувьцаат компанийн дүрмийн төслийг батлах
  3. Хаан Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон, томилох.Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:

-Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын дэг

       -Хаан Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох танилцуулга

       -Хаан Банкны хувьцаат компанийн дүрмийн төсөл

       -Хаан Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн мэдээлэл

       -Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудас

       -Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолын төсөл

       -Компанийн тухай хуулийн 65.6д заасан шаардлагатай бусад бичиг баримт

Хурал зохион байгуулах коммисын утас: 75153333-3221, 99007781, 86588877, цахим шуудан kb_shareholders@khanbank.com

Дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН