Улс циркээ буцаан авч, циркийн урлаг сэргэх олон жилийн хүлээлт үндсэндээ талаар болж байх шиг байна. Учир нь МАН-ын эрх мэдэлтнүүдийн хооронд циркийн барилгыг хэсэгчлэн наймаалцах тохироо хийж эхэлсэн бөгөөд Солонгосын нэр бүхий компанийг дундын худалдан авагчаар оруулахаар болсныг эх сурвалж баталлаа.
Улсын циркийн барилга хотын дарга Д.Сумъяабазар, Д.Сэржбүдээ, Д.Дагвадорж нарын ах дүүсийн мэдэлд очоод 10 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Тэд анх гэрээлж авахдаа Төрийн өмчийн хороотой циркийн үйл ажиллагааг хэвээр нь хадгалж, монгол циркийг дэлхийд сурталчилна гэх менежментийн гэрээ байгуулж, 1.5 тэрбум төгрөг төлсөн байдаг. Гэвч цирк баар цэнгээний газраас эхлээд банк хүртэл болж зүсээ хувилгасан. Мөн циркийн бөмбөгөр барилгыг дотроос нь нураагаад хэдэн жил болж байна. Тэгвэл нураах явцдаа Д.Сумъяабазарын ах дүүс циркийн байгууламжийг хүзүүвчээр нь тасдаж, хоёр хувааж амжжээ. Улмаар бөмбөгөр барилга болон циркчдийн бэлтгэлийн байр хоёрыг тус тусад нь үл хөдлөх хөрөнгө болгож хуваасан байна.
Солонгосчуудтай хийж буй хэлцлийн хүрээнд Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нарын Үндэсний хөрөнгө оруулалтын банк байрлаж буй барилгыг худалдах бөгөөд эцэст нь УИХ-ын гишүүн Сү.Батболдын хамаарал бүхий “E-mart” худалдааны төвийн салбар циркийн дөрвөлжин барилгад орох тохироо явж байгаа аж.
Tiim um bhguiee. Hudlaa gutgeleg yavuulahaa boli.
CU байна лээ. Банк байна лээ
Эх сурвалж гэдэг нэрийн дор ингэж хамаагүй гүтгэж болохгүй ээ.
Эх сурвалж гэдэг нэрийн дор ингэж хамаагүй гүтгэж болохгүй ээ.
Hun shaadag bj bolno ingeh hudlaa shaahgui ee
ta nar tegvel medej baigaa bol heleech
бүхэл бүтэн улсыг циркгүй болгочих юмаа …юү гэх билээ дээ арай ч дээ…и март монголд дутаагүй шүү…