“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-өөс мал эмнэлгийн лабораториудын оношилгооны чадавхыг бэхжүүлэх ажлыг хийж байна.
Энэ хүрээнд Хэнтий аймгийн Мал эмнэлгийн лабораторид хасах 86⁰С-ийн гүн хөлдөөгч, малын гоц халдварт өвчнүүдийг оношлох бодит хугацааны ПГУ-ын машин, лабораторит биоаюулгүй байдал, аюулгүй байдлыг хангуулах зарим тоног төхөөрөмж (A II ангиллын биоаюулгүйн кабинет, аюулгүйн шүршүүр, нүд угаах төхөөрөмж), болон халаах, агааржуулах, хөргөх системийг 4 лабораторид суурилуулуулж хүлээлгэн өгөв.
Мөн Ховд, Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн лаборатори болон Улсын мал эмнэлгийн төв лабораторит шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг нийлүүлнэ гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.