Пүрэв, 9 сар 28, 2023

Цахилгаан автомашиныг авто зогсоолдоо үнэ төлбөргүй зогсоохыг уриалж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цахилгаан автомашиныг авто зогсоолдоо үнэ төлбөргүй зогсоохыг ААН-үүдэд уриалж байна.

Бид өмнө нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн цахилгаан автомашиныг зогсоолдоо 2 цаг хүртэлх хугацаагаар үнэ төлбөргүй байршуулж эхэлсэн тухай мэдээлж байсан. Тэгвэл өнөөдрөөс “Таван Богд” групп, Хаан банк, Говь кашмерын авто зогсоолуудад цахилгаан автомашин хоёр цаг үнэ төлбөргүй зогсохоор болжээ.

Цахилгаан буюу “эко автомашин” нь байгаль орчинд ээлтэй, нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг учраас агаарын бохирдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг тээврийн хэрэгсэл юм.
Нийслэлийн агаарын бохирдлын 25 орчим хувь нь автомашины утаанаас ялгардаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс иргэд, олон нийт эко автомашиныг сонгон хэрэглэх нь энэ тоог бууруулах бодит хувь нэмэр болно албаныхан үзэж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН