Пүрэв, 9 сар 28, 2023

Улсын дээд шүүх Ардын чуулган нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх өргөдлийг буцаав

Улсын Дээд Шүүхэд энэ оны гуравдугаар сарын 14-ний өдөр УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугаас Ардын чуулган нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгэх өргөдөл ирүүлжээ.

Улмаар энэ сарын 2-ны өдөр Ардын чуулган нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан материалуудаа буцаан авах хүсэлтээ Ш.Сайхансамбуу гаргасан байна.

Дээрх хүсэлтийн дагуу Ардын чуулган намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл, холбогдох бичиг баримтуудыг буцааж шийдвэрлэсэн болохыг Улсын Дээд Шүүхээс мэдээлэв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН